Home / Articles / MЕТА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
MЕТА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-04-23
MЕТА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА MЕТА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны урилгаар МЕТА компанийн  Ази, Номхон далайн бүс, төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХХЗХ-ны дарга Г.Чинзориг болон бусад холбогдох албан хаагчид МЕТА компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж ногоон сувгийн үр ашгийг дээшлүүлэх, Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их хурлын сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад хамтран ажиллах, сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, мэдээлэл, хуурамч хаягийг бууруулах технологийн боломж, олон улсын чиг хандлага болон МЕТА компанийн бодлого зохицуулалт, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний талаар санал солилцлоо.

МЕТА компанийн төлөөлөгчид нь Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд хүний эрхийг хамгаалах, ил тод, хариуцлагатай, сонгуулийн шударга тогтолцоог дэмжихэд улс төрийн нам, эвсэл болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.