Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Мэдээ мэдээлэл

Зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар гаргах заавар, зөвлөмжийг танилцуулах сургалт зохион байгуулав

2025.09.18

 Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд цахим системээр дамжуулан зөвшөөрлийн хүсэлтээ гаргах заавар, зөвлөгөө өгөх сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар 2025 оны гурав болон дөрөвдүгээр улиралд зөвшөөрлийн хугацаа дуусах үйлчилгээ эрхлэгчдэд хүсэлтээ цахимаар гаргах, мөрдөх хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон зөвшөөрөл эзэмшигчдийн анхаарах бусад асуудлуудын талаар танилцуулав.  

Сургалтын арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдулам нээж, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мөнхнаран, мэргэжилтэн Б.Ундрам, мэргэжилтэн Б.Дэлгэрцэцэг нар мэдээлэл өгч ажиллалаа.   

Мөн энэхүү сургалтаар зөвшөөрөл эзэмшигчдэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцож, үйлчилгээ эрхлэгчдийн тодруулга, асуултад тайлбар өгч, мэдээлэл солилцов. 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email