Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

2026.05.26

“5G харилцаа холбоонд суурилсан IoT ухаалаг мониторингийн системийн судалгаа” хийх зөвлөх үйлчилгээний зарлал

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь “5G харилцаа холбоонд суурилсан IoT ухаалаг мониторингийн системийн судалгаа” боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэх зорилгоор мэргэжлийн зөвлөх баг, байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд 5G болон IoT технологийн хөгжлийн чиг хандлага, олон улсын бодлого, зохицуулалтын туршлагыг Монгол Улсын нөхцөлтэй уялдуулан судалж, enterprise/private 5G-IoT сүлжээний давтамжийн бодлого, зөвшөөрлийн зохицуулалт, үйлчилгээний чанарын (QoS) шаардлагыг тодорхойлох судалгаа, бодлогын санал боловсруулахад оршино.

v  Ажлын хамрах хүрээ

Зөвлөх баг нь дараах үндсэн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • 5G-IoT технологийн архитектур, олон улсын стандартын чиг хандлагын судалгаа;
  • Private/Enterprise 5G-IoT сүлжээний олон улсын зохицуулалтын туршлага;
  • 5G-IoT үйлчилгээ, хэрэглээний ирээдүйн хөгжлийн чиг хандлагын судалгаа (Судалгаанд дараах өндөр шаардлагатай, mission-critical хэрэглээний тохиолдлуудыг хамруулна: Уул уурхайн салбар, эрүүл мэндийн салбар, үйлдвэрлэл, логистикийн салбар, ухаалаг хот болон нийтийн үйлчилгээ гэх мэт.);
  • QoS болон сүлжээний хяналтын тогтолцооны санал боловсруулах(Судалгаа нь уламжлалт “сүлжээний хурд”-д суурилсан үнэлгээнээс илүүтэйгээр үйлчилгээний ангилал, хэрэглээний онцлогт суурилсан QoS зохицуулалтын тогтолцоог боловсруулахад чиглэнэ);
  • Монгол Улсад ирээдүйд хэрэгжүүлэх боломжтой бодлого, зохицуулалтын санал боловсруулах

v  Зөвлөхөд тавигдах шаардлага

Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх баг, байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Харилцаа холбоо, мэдээллийн технологи, радио давтамж, 5G/IoT чиглэлээр судалгаа, зөвлөх үйлчилгээний туршлагатай байх;
  2. ITU, 3GPP, ETSI зэрэг олон улсын стандартчиллын байгууллагын баримт бичиг, техникийн шаардлагууд дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  3. Радио давтамжийн зохицуулалт, лиценз олголт, QoS мониторингийн чиглэлээр мэргэшсэн экспертүүдтэй байх;
  4. Судалгааны баг нь радио давтамж, 5G сүлжээ, IoT/IIoT технологи, хууль эрх зүй, зохицуулалт, өгөгдлийн шинжилгээний чиглэлээр мэргэшсэн 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх;
  5. Багийн гишүүд нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, кибер аюулгүй байдал, системийн инженерчлэл болон холбогдох чиглэлээр магистраас дээш зэрэгтэй байх(Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер байвал давуу тал болно);
  6. Тухайн чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх.

v  Сонгон шалгаруулалтад оролцогчийн ирүүлэх материал

Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх баг, байгууллага дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:

  1. Албан хүсэлт
  2. Танилцуулга
  3. Техникийн санал:
    • Судалгааны арга зүй
    • Ажлын төлөвлөгөө
    • Гүйцэтгэлийн үе шат
    • Хугацааны хуваарь
  1. Багийн бүрэлдэхүүн болон экспертүүдийн мэдээлэл:
    • Намтар (CV)
    • Боловсрол, мэргэжлийн зэрэг
    • Туршлагын мэдээлэл
    • Ижил төстэй ажлын туршлагын жагсаалт
  1. Санхүүгийн санал
  2. Шаардлагатай бусад холбогдох материал

Судалгааны ажлыг гэрээ байгуулснаас хойш 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бүрэн хийж гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтад оролцох материалыг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор galbadrakh@crc.gov.mn хаягаар хүлээн авна.

 Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын газрын ТХТ-ийн мэргэжилтэн Г.Галбадрах

Утас: 88660932

Мэйл хаяг: galbadrakh@crc.gov.mn

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email