Home / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 01...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д нэмэлт оруулах тухай
2022-10-21

Нэмэлтээр оруулах санал

Үндэслэл, тайлбар

 

 

 

 

 

 

1

3.10.5 Энэхүү шаардлагын 3.10.2-т заасан хүүхдийн нэвтрүүлгийн нийт цагийн 20 хувиас доошгүй нь дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл бичгэн тайлбартай байна.  

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухайн хуулийн 11.2.Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрх, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

11.2.4 “цахим хуудас болон телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн
           нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх
           арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

 

Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 33-р тэмдэглэлийн XIII.1.3 “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, хамгаалах хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжиллтийг эрхэлсэн салбар, харъяалах нутаг дэвсгэртээ хангуулж, хяналт тавьж ажиллах”-т заасны дагуу “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д энэ чиглэлийг тусгах талаар тус хороонд үүрэг болгосон.

 

 

 

 

2

3.20 Өргөн нэвтрүүлгийн болон төрөлжсөн хөтөлбөртэйгээс бусад арилжааны телевиз нь нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдийг хоол, хүнсний зөв зохистой хэрэглээнд төлөвшүүлэх чиглэлээр хүнсний аюулгүй байдлын талаарх нэвтрүүлгийг 7 хоног тутмын хөтөлбөрт тусгаж, нэвтрүүлнэ.

 

Монгол Улсын Их хурлын 2022 оны 05 сарын 20-ны өдрийн хуралдаанаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.10.2-т “Нийгмийн хариуцлагын хүрээнд бүх телевиз, радиогийн хөтөлбөрт "Хүнсний аюулгүй байдлын цаг" нэвтрүүлгийг 7 хоног тутам тогтсон цагт явуулж ард иргэдийг хоол хүнсний зөв зохистой хэрэглээнд төлөвшүүлэх ажилд оролцуулах” талаар тусгагдсан.

 

 

 

3

3.21 Телевизээр нэвтрүүлсэн хүнсний аюулгүй байдлын талаарх нэвтрүүлгийг танин мэдэхүйн нэвтрүүлгийн цагт оруулж тооцно. 

 

Монгол улс болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх өргөн нэвтрүүлгийн телевиз нь жилд 180 цагаас багагүй, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх өргөн нэвтрүүлгийн телевиз нь жилд 90 цагаас багагүй танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд хүнсний аюулгүй байдлын талаар нэвтрүүлгийн цагийг эдгээр цагт оруулах тооцох боломжтой гэж үзсэн.