Home / Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ
2022-05-03

САНАЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
2021 оны III улирал

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн санал гомдлыг Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв,  албан бичиг, утас, имэйл болон биеэр гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг.

2021 оны III улиралд тус хороонд нийт- 176 хүсэлт хүлээн авсан.Үүнд: гомдол- 136, санал хүсэлт –36, шийдвэр –4 ирсэн байна.

Хүснэгт 1: Гомдол ирсэн суваг

Гомдол, санал ирсэн хэлбэр

Албан бичиг

Утас

11-11 төв

Биечлэн, имэйл

Нийт

Санал, хүсэлт

6

5

 

 

11

Гомдол

24

98

8

6

136

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

16

 

 

 

16

Цахилгаан соронзон орны эрүүл ахуйн дүгнэлт

9

 

 

 

9

Шийдвэр

4

 

 

 

4

Мэдэгдэл, шийдвэр гэдэг нь нэр бүхий веб сайт болон фэйсбүүк хуудасны мэдээлэл нь хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, зохиогчийн эрхийн зөрчил мөн бодит бус мэдээлэл болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон талаар Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрүүд юм.

Ирсэн гомдлыг агуулгаар нь ангилан доорх хүснэгтэд үзүүллээ.

Хүснэгт 2: Гомдлын агуулга

Үйлчилгээний төлбөр, үнэ тариф

69

Үйлчилгээний чанар (Ярианы чанар, интернетийн хурд, сүлжээний чанар гэх мэт)

59

Радио дамтамжийн харилцан нөлөөлөл

16

ХХЗХ-ны үйл ажиллагаа, эрх үүрэгтэй холбоотой

11

Цахим орчин дахь гомдол

10

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

9

Бусад

2

Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх хүрээнд хамаарах агуулгаар ангилж харуулсан болно. Дээрх хүснэгтээс харахад иргэдээс ихэвчлэн төлбөр тооцоо үнэ тариф, үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үл ойлголцол үүсдэг талаарх гомдол ихэнхи хувийг эзэлж байна. Ийм төрлийн гомдлыг тус хороо нь хүлээн аваад холбогдох үйлчилгээ эрхлэгч байгууллагад шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаараа гомдол гаргагч этгээд болон тус хороонд хариу өгөхийг үүрэг болгодог. Холбогдох үйлчилгээ эрхлэгчээс гомдлыг хэрхэн барагдуулсан талаар хариу ирүүлсний дараа гомдлыг хааж, шийдвэрлэсэнд тооцдог.

Гомдлыг үйлчилгээ эрхлэгчийн төрлөөр нь ангилан ямар төрлийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирж байгаа талаар доорх хүснэгтэд үзүүллээ.

Хүснэгт 3: Гомдол ирсэн салбар

Гомдол ирсэн салбараар нь ангилж харуулбал

хүсэлт

гомдол

санал

шийдвэр

нийт

Радио, телевиз

 

3

 

 

3

ОТТ

 

3

 

 

3

Цахилгаан соронзон орны эрүүл ахуйн дүгнэлт

9

 

 

 

9

Цахим орчин (веб сайт, цахим тоглоом, фэйсбүүк)

5

1

 

4

10

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч

 

10

 

 

10

ХХЗХ-ны үйл ажиллагаа,эрх үүрэгтэй холбоотой

1

10

 

 

11

Шуудангийн үйлчилгээ эрхлэгч

 

14

 

 

14

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

16

 

 

 

16

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч

1

43

 

 

44

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч

 

52

4

 

56

Эцэст нь тус хороонд ирсэн гомдлын шийдвэрлэлтийн талаар доорх хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт 4: Шийдвэрлэлт

Холбогдох үйлчилгээ эрхлэгчид дамжуулан шийдвэрлэсэн

93

Хэмжилт, шалгалт хийсэн

19

Тайлбар мэдээлэл,өгч шийдвэрлэсэн

19

Албан тоотоор хариу өгсөн

15

Холбогдох арга хэмжээ авсан

8

Гомдлоо татсан\буцсан

3

Зөрчлийн хэрэг үүсгэсэн

1

 

--оОо--