Home / Радио холбооны үйлчилгээнүүд
Радио холбооны үйлчилгээнүүд
2022-06-16

ОУЦХБ-ын радио давтамжийн хуваарилалтын бүсүүд:

1-р бүс: 1-р бүс нь Зүүнээс А зурвас хүртэл, Баруунаас В зурвас хүртэл орон зайг хамрана. Уг хязгааруудын дунд орших Исламын Бүгд Найрамдах Иран Улсын газар нутаг орохгүй бөгөөд Армен, Азербайжан, ОХУ, Гүрж, Казахстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Турк, Украйны газар нутаг бүхэлдээ, А-аас С зурвасын дунд орших ОХУ-ын хойд хэсгийн газар нутаг орно.

2-р бүс: 2-р бүс нь Зүүнээс В зурвас хүртэл, Баруунаас С зурвас хүртэл орон зайг хамрана.

3-р бүс: 3-р бүс нь Зүүнээс С зурвас хүртэл, Баруунаас А зурвас хүртэл орон зайг хамрана. Армен, Азербайжан, ОХУ, Гүрж, Казахстан, Монгол, Узбекстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Турк, Украйны газар нутаг болон ОХУ-ын хойд хэсгийн газар нутаг орохгүй. Эдгээр хязгаарлалтаас гадна Исламын Бүгд Найрамдах Иран Улсын газар нутгийн зарим хэсэг багтана.

А, В, С зурвасуудыг дараах байдлаар тодорхойлно.

А зурвас:        А зурвас нь хойд зүгт 40 хэмтэй зэрэгцээ Гринвичийн зүүн зүгт уртрагийн 40 хэмийн дагуу Умард туйлаас, Умард тропикийн буюу зүүн зүгт уртрагийн 60 хэмд Их цагирагийн нумын солбицол дагуу, тэндээс зүүн зүгт уртрагийн 60 хэмийн дагуу Өмнөд туйл хүртэл тогтоно.

В зурвас:        В зурвас нь хойд зүгт 72 хэмтэй зэрэгцээ Гринвичийн Баруун зүгт уртрагийн 10 хэмийн дагуу Умард туйлаас,  Хойд зүгийн 40 хэмтэй зэрэгцээ Баруун зүгийн уртрагийн 50 хэмд Их цагирагийн нумын солбицол, тэндээс Өмнө зүгийн 10 хэмтэй зэрэгцээ бөгөөд Баруун зүгийн уртрагийн 20 хэмд Их цагирагийн нумын солбицол, тэндээс Өмнө зүгийн 10 хэмтэй зэрэгцээ бөгөөд Баруун зүгийн уртрагийн 20 хэмд Их цагирагийн нумын солбицол, тэндээс Баруун зүгийн уртрагийн 20 хэмийн дагуу Өмнөд туйл хүртэл тогтоно.

С зурвас:        С зурвас нь Берин Стрэйт дэх олон улсын хил дээрх Умард зүгийн 65 хэм 30 минуттай зэрэгцээ Их цагирагийн нумын солбицолын дагуу Умард туйлаас, Хойд зүгийн 50 хэмтэй зэрэгцээ бөгөөд Гринвичийн Зүүн зүгт уртрагийн 165 хэмийн солбицол хүртэлх Их цагирагийн нум, Хойд зүгийн 10 хэмтэй зэрэгцээ Баруун зүгт уртрагийн 170 хэмийн солбицол хүртэлх Их цагирагийн нум, Хойд зүгийн 10 хэмтэй зэрэгцээ Баруун зүгт уртрагийн 120 хэмийн солбицол, Баруун зүгт уртрагийн 120 хэмийн дагуу Өмнөд туйл хүртэл тогтоно.