Home / Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах мэргэжилтэн...
Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах мэргэжилтэн бөгөөд радио давтамжийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна
2022-06-13

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр:  Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах мэргэжилтэн бөгөөд радио давтамжийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  • Харилцаа холбооны салбарын бодлоготой уялдуулан радио давтамжийн зохицуулалт, хуваарилалтын талаарх саналуудыг боловсруулах
  • Радио давтамжийн ашиглалтын талаарх хууль, эрх зүйн үндэслэл, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулах, давтамж хуваарилалтын талаар дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулах
  • Олон улсын болон үндэсний хэмжээнд техник технологийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулах

Тавигдах ерөнхий шаардлага

§  Утасгүй холбоогоор магистр түүнээс дээш зэрэгтэй

§  Мэргэшсэн инженер, зөвлөх инженер байвал давуу тал болно

§  Харилцаа холбооны салбарт 5-аас доошгүй үүнээс радио холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан

§  Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй

§  Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх

§  Компьютерын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.

§  Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

§  Багаар ажиллах чадвартай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн гар өргөдөл

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 01 сарын 30-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл:info@crc.gov.mn