Home / Орон нутгийн телевизүүдийн 2022 оны 2-р улирлын...
Орон нутгийн телевизүүдийн 2022 оны 2-р улирлын хөтөлбөрийн мониторингийн нэгдсэн дүн
2022-07-20
Орон нутгийн телевизүүдийн 2022 оны 2 дугаар улирлын хөтөлбөрийн мониторингийн нэгдсэн дүн
7/20/2022
Харилцаа холбооны зохицуулах хороо орон нутгийн 64 телевизийн хөтөлбөрт түүврийн аргаар буюу сар бүр 18 телевизийг сонгон хөтөлбөрийн хяналт, мониторинг хийж байгаа бөгөөд тайлан мэдээг телевиз тус бүрээр гарган сар бүр өөрийн цахим хуудсаар мэдээлж байна.
Түүнчлэн телевизүүдийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн жилийн тайланг аналитик дүгнэлтийн хамтаар эмхэтгэл хэлбэрээр хэвлүүлэн гаргаж байна.
Тус хорооноос телевизүүдийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн дүнг, илэрсэн зөрчлийн мэдээллийн хамт телевиз тус бүрт хүргүүлж ажилладаг.
Телевизүүдийн хөтөлбөрт хийгдэж байгаа хяналт, мониторингийн тайлангаас орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 17, арилжааны 2 телевизийн хөтөлбөрийн 2022 оны 2-р улирлын мониторингийн дүнг нэгтгэн, олон нийтэд мэдээлж байна.
             
1. Үндэсний болон Өөрийн бүтээлийн хувь /сарын дундаж үзүүлэлт/
Өргөн нэвтрүүлгийн телевизийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн
60 хувиас доошгүй нь  байх;