Home / Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо дараах...
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2022-06-13

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр: ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН КОНТЕНТ, ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Ажлын байрны үндсэн зорилт

  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, үйлчилгээний чанар болон хөтөлбөр, хүүхэд хамгаалал, зохисгүй агуулгатай холбоотой ирүүлсэн гомдол, маргааныг хүлээн авч зохих, журмын дагуу шийдвэрлэх, уулзалт зохион байгуулах.
  • Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах чиглэлээр Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, үйлчилгээнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллах, үйлчилгээ эрхлэгчид, олон нийтэд заавар, зөвлөмж бэлтгэж өгөх, санал дүгнэлт гаргах.

Тавигдах ерөнхий шаардлага

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрх зүйч, хуульч чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Харилцаа холбоо, хууль, эрх зүйн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан.
  • Үнэлэлт, дүгнэлт өгөх, багаар ажиллах, зохицуулалт-эрх зүйн мэдлэг, ур чадвар, туршлагатай байх.
  • Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
  • Компьютер болон интернэтийн орчинд ажиллаж чаддаг байх.
  • Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.
  • Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг.
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал

Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
  • Хоёр хувь зураг
  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 04 сарын 30-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Цахим шуудан : ww.crc.gov.mn