Харилцаа холбооны зохицуулах хорооны “Хүний нөөцийн бодлого”-ын хүрээнд 2022 оны эхний хагас жилд Удирдах ажилтнуудыг чадавхжуулах, манлайллыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Мөн ажилтан, албан хаагчдыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, түлхүүр ажилтнуудын залгамж халааг бэлтгэх, байгууллагын дотоод соёл, эерэг хандлагыг бий болгох зорилгоор “Менторшип-2022” хөтөлбөрийг ажилттай хэрэгжүүлж байна.