Home / ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ
2022-09-21

ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

          1.1.Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.1-д заасан "гэрчилгээжүүлэх байгууллага" нь тус хуулийн 12.1-д заасан гэрчилгээний үнийг тогтоох, хүн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний зардлыг тооцоход энэхүү аргачлалыг баримтална.

          1.2.Зардал тооцох аргачлалыг боловсруулахад Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмж (ITU regulation toolkit), Дэлхийн банк болон Дэлхийн худалдааны байгууллага (WTO)-ын аргачлалаар хүлээн зөвшөөрөгдсөн үнэ, тариф тогтоох аргачлалыг баримтална.

 

Хоёр.Гэрчилгээний үнийг тогтоох, хүн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний зардал тооцох

  2.1. Гэрчилгээний үнийг тогтоох, хүн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний зардлыг зардлыг Цахим гарын үсгийн тухай хуулийн 32.1.3-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлал батлах бөгөөд “Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн нийтлэг журам”-ын дагуу тус хороо хяналт тавина.

  2.2.Зардлыг тооцохдоо “Өртөгт суурилсан арга”-ыг баримтална.

 

Гурав.Зардал тооцох аргачлал

 

          3.1.Зардлыг тооцохдоо өртөгт суурилж, зардлыг бүрэн хуваарилах зарчимд үндэслэсэн Дээрээс доош” аргачлалыг баримтална.

          3.2.Дээрээс доошаргачлал нь дараах 5 үе шатаас бүрдэнэ:

                    3.2.1.байгууллагын үйлчилгээний төрлүүдийг тодорхойлох;

                    3.2.2.бүх зардал ба хөрөнгийг тодорхойлох бөгөөд салгах;

                    3.2.3.шууд хамаарагдах бүх зардлыг хуваарилах;

                    3.2.4.нийтлэг болон хуваагдах боломжтой зардлуудыг дахин хуваарилах;

                    3.2.5.нэгжийн өртөг тооцоолох;

                    3.2.6.нэгжийн тариф тооцоолох;

          3.3.Энэ журмын 3.2-т заасан “Дээрээс доошаргачлал нь байгууллагын одоогийн үйл ажиллагааны зардалд тулгуурлана.

 

Дөрөв.Гэрчилгээжүүлэх байгууллагын үйлчилгээний төрлүүдийг тодорхойлох

 

          4.1.Байгууллагын үйлчилгээний төрлийг төлбөртэй болон төлбөргүй байдлаар тодорхойлох бөгөөд үйлчилгээний төрлийг жишээ байдлаар Хүснэгт 1-д үзүүлэв.

 

Хүснэгт 1

Байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээний төрөл

Үйлчилгээний нэр, төрөл

Төлбөртэй

Төлбөргүй*

1

Үйлчилгээ 1

 

 

2

Үйлчилгээ 2

 

 

3

Үйлчилгээ 3

 

 

4

Үйлчилгээ 4

 

 

 

Тайлбар: *Цахим гарын үсгийн тухай хуулийн 12.2-т заасан Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнд олгох тоон гарын үсгийн гэрчилгээ, хувийн түлхүүрийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулахад энэ хуулийн 12.1 дэх хэсэг хамаарахгүй гэсэнтэй хамааруулан шийдвэрлэнэ.

 

Тав.Бүх зардал ба хөрөнгийг тодорхойлох бөгөөд салгах

 

          5.1.Нийт зардал болон бүртгэлд байгаа хөрөнгийг тодорхойлж, ялган, нэгж өртөг тооцох үйлчилгээнд хамаарах шууд болон шууд бус зардлыг бусад зардал, хөрөнгөөс салган дараах байдлаар тооцно:

                    5.1.1.үнэ тогтоох шаардлага бүхий үйлчилгээнд хамаарах хөрөнгө болон шууд зардлыг бусад зардал, хөрөнгөөс салгах;

          5.1.2.бусад хөрөнгийн элэгдлийн зардлыг шууд бус зардал гэж үзэн бүх үйлчилгээнд хуваарилах.

 

Зургаа.Шууд хамаарагдах бүх зардлыг хуваарилах

 

6.1.Байгууллагын хэмжээнд гарч байгаа нийт зардлуудаас шууд болон шууд бус зардалд хуваарилагдах зардлын төрлийг сонгон бодит гүйцэтгэлд суурилан хуваарилах бөгөөд жишээ байдлаар Хүснэгт 2-т, шууд зардлыг үйлчилгээнд хуваарилсан байдлыг Хүснэгт 3-т үзүүлэв.

 

Хүснэгт 2

Зардлын ангилал, шууд хамаарагдах зардлыг холбогдох

 үйлчилгээнд хуваарилах

Зардлын төрөл

Тоо хэмжээ

Зардлын дүн

Шууд зардал

Шууд бус

 

Зардлын төрөл 1

1

Зардал 1

*

*

*

*

2

Зардал 2

*

*

*

*

3

Зардал 3

*

*

*

*

 

Нийт

*

*

*

*

 

Зардлын төрөл 2

1

Зардал 1

*

*

*

*

2

Зардал 2

*

*

*

*

3

Зардал 3

*

*

*

*

 

Нийт

*

*

*

*

 

Нийт дүн

*

*

*

*

 

Хүснэгт 3

Шууд зардлыг үйлчилгээнд хуваарилсан байдал

Зардлын төрөл

Шууд зардал

Үйлчилгээ 1

Үйлчилгээ 2

 

Зардлын төрөл 1

1

Зардал 1

*

*

*

2

Зардал 2

*

*

*

3

Нийт

*

*

*

 

Зардлын төрөл 2

1

Зардал 1

*

*

*

2

Зардал 2

*

*

*

3

Нийт

*

*

*

 

Нийт дүн

*

*

*

Долоо.Нийтлэг болон хуваагдах боломжтой

зардлуудыг дахин хуваарилах

 

          7.1.Байгууллагын нийт зардлаас тухайн үйлчилгээнд хамаарах зардлыг тооцоолон ялгаж үлдэх зардлыг шууд бус зардалд хуваарилна. Шууд бус зардлууд нь тухайн үйлчилгээ болон бусад үйлчилгээнд хуваарилагдах замаар зардлын чиглүүлэгчийг тодорхойлох бөгөөд жишээ байдлаар Хүснэгт 4-т үзүүлэв.

          7.2.Шууд бус зардлыг Зардлын чиглүүлэгчийг ашиглан үйлчилгээ тус бүрээр тооцох бөгөөд жишээ байдлаар Хүснэгт 5-д үзүүлэв.

          7.3.Зардлын чиглүүлэгчид үндэслэн шууд бус зардлыг үйлчилгээ тус бүрд хуваарилах бөгөөд жишээ байдлаар Хүснэгт 6-д үзүүлэв.

          7.4.Тухайн үйлчилгээнд хамаарах шууд болон шууд бус зардал, хөрөнгө оруулалтын зардлыг нэгтгэж тооцох бөгөөд жишээ байдлаар Хүснэгт 7-д үзүүлэв.

 

Хүснэгт 4

Шууд бус зардлуудыг хуваарилах үйлчилгээний төрөл

Үзүүлэлт

Үйлчилгээ1

Үйлчилгээ 2

Бусад

1

Шууд бус зардал 1

*

*

*

2

Шууд бус зардал 2

*

*

*

3

Шууд бус зардал 3

*

*

*

 

Нийт зардлын дүн

*

*

*

 

Хүснэгт 5

Зардлын чиглүүлэгч

Үйл ажиллагааны зардлын төрөл

Зардлын чиглүүлэгч

Зардлын төрөл 1

Чиглүүлэгч 1

Зардлын төрөл 2

Чиглүүлэгч 2

Зардлын төрөл 3

Чиглүүлэгч 3

 

            Тайлбар:Зардлын чиглүүлэгчийг ажилчдын тоонд үндэслэн хуваарилах нь илүү оновчтой. Учир нь тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид тухайн байгууллагын нийт үйл ажиллагаанд бүгд хамааралтай байх бөгөөд үүнтэй холбоотойгоор зардлын хуваарилагч байх бүрэн боломжтой. Харин эд хогшил, урсгал засварын зардал болон элэгдлийн зардлын чиглүүлэгч нь тухайн хөрөнгөнд эзлэх хувийн жингээр тодорхойлогдох нь илүү оновчтой.

 

Хүснэгт 6

Шууд бус зардлыг хуваарилах

Үйл ажиллагааны зардлын төрөл

Зардлын чиглүүлэгч

Үйлчилгээ 1

Үйлчилгээ 2

Бусад үйлчилгээ

Зардлын төрөл 1

Чиглүүлэгч 1

*

*

*

Зардлын төрөл 2

Чиглүүлэгч 2

*

*

*

Нийт дүн

*

*

*

 

Хүснэгт 7

Хөрөнгө оруулалт болон зардлын нэгтгэл

Зардлын төрөл

Үйлчилгээ 1

Үйлчилгээ 2

Нийт дүн

1

Үндсэн хөрөнгөнд хийсэн санхүүжилт

*

*

*

2

Шууд зардал

*

*

*

3

Шууд бус зардал

*

*

Нийт дүн

*

 

Найм.Үнэ тарифыг тооцоолох

 

          8.1.Нэгжийн өртөг тооцоолохдоо тухайн үйлчилгээнд хуваарилагдсан бүх зардлуудыг нэгжийн суурь үзүүлэлтэд харьцуулна.

 

          Нэгжийн өртөг=Нэгж үйлчилгээний зардлын нийт дүн/Нэгжийн суурь үзүүлэлт

 

          8.2 Нэгжийн үнэ тарифыг тооцоолохдоо нэгжийн өртөг дээр төлөвлөсөн ашгийг нэмнэ.

         

Нэгжийн тариф=Нэгжийн өртөг + төлөвлөсөн ашиг

 

         

--o0o---