Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах
радио давтамжийн зурвасын хуваарилалт,
техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
ӨРГӨН ЗУРВАСЫН ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ СИСТЕМ
Энэхүү хавсралтад 900 МГц / 2.4 ГГц / 5 ГГц / 6 ГГц / 57-71 ГГц-ийн радио давтамжийн зурвасын утасгүй хандалтын систем/радио дотоод сүлжээ (WAS/RLANs) болон өргөн зурвасын өгөгдөл дамжуулах системийн техникийн үзүүлэлт, радио давтамжийн зурвас болон зохицуулалтыг тусгасан. Мөн юмсын интернэт, машинаас машин холболтын системийг доорх зурвасуудад ашиглаж болно.
Хүснэгт 4: Техникийн нөхцөл шаардлага
№ |
Радио давтамжийн зурвас |
Хамгийн их гаралтын чадал/оронгийн хүчлэг/чадлын нягт |
Тэмдэглэл |
1 |
863-868 МГц |
25 мВт (e.r.p.) |
Энэ зурваст үргэлжилсэн ажиллагааны горимтой, радио давтамжаар таних төхөөрөмжүүд мөн ашиглагдана. 600 кГц ≤сувгийн зурвасын өргөн≤ 1 МГц Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 10% бол AP (Access point)-д ашиглана Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 2.5% бол бусад |
2 |
915-921 МГц |
25 мВт (e.r.p.) |
600 кГц ≤сувгийн зурвасын өргөн≤ 1 МГц Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 10% бол AP (Access point)-д ашиглана Пульсын хугацаа (Duty Cycle) ≤ 2.5% бол бусад |
3 |
2400.0-2483.5 МГц |
100 мВт (e.r.p.) |
Радио давтамжийн үсрэлтийн спектр тархаах арга (FHSS)-аас бусад модуляцад өргөн зурвасын хамгийн их гаралтын чадлын хязгаар 10 мВт. Сувгийн зурвасын өргөн ≥ 20 МГц |
4 |
5150-5350 МГц |
200 мВт (e.r.p.) |
Зөвхөн дотор нөхцөлд ашиглагдах төхөөрөмжүүд хамаарна. |
5 |
5470-5725 МГц |
200 мВт (e.r.p.) |
|
6 |
5725-5925 МГц |
200 мВт (e.i.r.p.) |
Сувгийн зурвасын өргөн ≥ 20 МГц Энэ зурваст тээвэр болон замын хөдөлгөөний телематикт мөн ашиглагдана. |
7 |
57-71 ГГц |
43 дБм (e.i.r.p.) |
Гадна суурин хэлбэрээр угсрах, суурилуулахыг хориглоно. Энэ зурваст радио илрүүлэгч, тээвэр болон замын хөдөлгөөний телематикт мөн ашиглагдана. |
8 |
5925-7125 МГц |
100 мВт (e.i.r.p.) |
Ахуйн хэрэглээний AP (Access point)-д ашиглана. |
Холбогдох стандартууд :
EN 300 328: Радио спектр, цахилгаан соронзон зохицол. Өргөн зурвасын нэвтрүүлэгчийн систем; Өргөн зурвасын модуляцын техник ашиглан 2,4 ГГц-ийн үйлдвэр, шинжлэх ухаан, эрүүл мэндийн радио давтамжийн зурваст өгөгдөл дамжуулах тоног төхөөрөмж.
EN 302 567: Өргөн зурвасын радио хандалтын сүлжээ; 60 ГГц утасгүй хандалтын систем/радио дотоод сүлжээ.