Home / Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа
Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа
2022-05-05
  • Мэдүүлэг гаргагч нарт зориулсан гарын авлага
  • ХАСУМ хянуулсан жагсаалт/ХХЗХ - 2021 ОН/

  • ХАСУМ хянуулсан жагсаалт /ХХЗХ-2022 ОН/

  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ХАСХОМ гаргах зөвлөмж

    Монгол Улсын Их хурлаас "Авлигын эсрэг хууль" /2006/, "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" /2012/, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" /2016/-ийг  тус тус баталсан. 

    Дээрх хууль тогтоомжийг батлан, хэрэгжүүлснээр төрийн  байгууллага, нийтийн албан албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж, нийтийн албаны ил тод байдлыг хангахад оршино. 

    • Иргэн нийтийн албан тушаалд шинээр томилогдох, шилжин томилогдохоос өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргах бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг хүлээн авч, Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. 
    • Авлигатай тэмцэх газраас иргэн тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсээгүй тухай  дүгнэлт ирүүлснийг  үндэслэн  эрх бүхий албан тушаалтан иргэнийг  албан тушаалд томилно. 
    • Иргэн  албан тушаалд томилогдсоноор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах бөгөөд мэдүүлэг гаргагчийн хуулиар тогтоосон үүргийг хүлээнэ. 
    • Авлигын эсрэг хуулийн 10.3 дахь хэсэг заасны дагуу мэдүүлэг гаргагч  хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн харьяа байгууллага, албан тушаалтанд гарган өгнө.
    • Мэдүүлэг гаргагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын  дагуу гарган мэдүүлж, баталгаажуулна. 
    • Мэдүүлэг гаргагч нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээл бусад мэдээллийг  үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 
    • Мэдүүлэг гаргагч хуульд заасны дагуу ХАСХОМ-оо мэдүүлсний дараа хөрөнгө орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол / 2023 байдлаар 137 500 000  буюу түүнээс дээш төгрөгийн хэмжээгээр/  түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ. 
    • Авлигын эсрэг хуулийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу Хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд гаргаж өгөөгүйд тооцно. 
    • Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуульд заасан хугацаанаас хожимдуулж гаргасан, гаргаж өгөөгүй, мэдүүлгээ худал гаргаж өгсөн  бол мэдүүлэг гаргагчид  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан  сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг гурван  сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, албан тушаалыг бууруулах, нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээг авахаар заасан. 

     

    ---оОо---

  • ХАСУМ хянуулсан жагсаалт /ХХЗХ 2023 - I хагас жил/

  • ХАСУМ хянуулсан жагсаалт /ХХЗХ-2023 ОН/

  • ХАСУМ хянуулсан жагсаалт /ХХЗХ 2024 - I хагас жил/