2021
2023-02-02

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу өргөн нэвтрүүлгийг хараат бус, нээлттэй, ёс зүйтэй байлгах зорилгоор өргөн нэвтрүүлгийн эзэмшлийг ил тод байлгах үүрэгтэй.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.5, 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлж, тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдээс (радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч, радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч) эзэмшлийн мэдээллийг хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гаргаж олон нийтэд ил тод мэдээлж байна.  

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 258 үйлчилгээ эрхлэгч байгаагаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн 5, өргөн нэвтрүүлгийн телевиз 78, арилжааны телевиз 65, төлбөртэй телевиз 11, Монголын үндэсний олон нийтийн радио 4, арилжааны радио 59, олон суваг дамжуулах 34, радио телевизийн газрын сүлжээний 2 үйлчилгээ эрхлэгч, эдгээрийн 147 нь Улаанбаатар хотод үйлчилгээ эрхэлж байгаа бол 111 нь орон нутагт үйлчилгээ эрхэлж байна. 

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл зэмшигчдийн тоо

Телевизийн үйлчилгээ эрхлэгчид

(тусгай зөвшөөрлийн ангиллаар)

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо
Улаанбаатар Орон нутагт
МҮОНТ 5 -
Өргөн нэвтрүүлгийн телевиз 18 60
Арилжааны телевиз 62 3
Төлбөртэй телевиз ( төлбөрт үзэлтийн телевиз) 11 -
Нийт 159 телевиз
Радиогийн үйлчилгээ эрхлэгчид Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо
МҮОНРадио 4 -
Арилжааны радио 33 26
Нийт 63 радио
Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 12 22
Нийт 34
Радио телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч 2  
Нийт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 258