Танилцуулга
2024-09-16

Фэйсбүүк “Government Case Work Channel” – Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн удаа дараагийн уулзалтаар Монгол Улсад аюулгүй, ёс зүйтэй нийгмийн сүлжээний орчныг бий болгоход хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн ба Фэйсбүүк компани нь өөрийн платформ дахь хуурамч хэрэглэгчийн бүртгэлийг устгах, хууль бус контентыг хязгаарлах чиглэлээр тус хороотой хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд аливаа хууль бус контентын талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч байна. 

“Government-Case-Work-Channel” нь зөвхөн хууль бус, фейсбүүкийн хэрэглэгчийн дагаж мөрдөх хэм хэмжээ "Community Standarts" -г зөрчсөн контентыг фейсбүүк платформоос устгах чиглэлээр зөвхөн ажиллах бөгөөд дор дурдсан фэйсбүүк нийгмийн сүлжээтэй холбоотой хүсэлтүүдийг тус хороо нь хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Үүнд:

  • Фэйсбүүк хаяг болон хуудасны нууц үг сэргээх болон түүнтэй холбоотой
  • Фэйсбүүк хаяг болон хуудасны boost болон share хийхтэй холбоотой 
  • Фэйсбүүк хаяг болон хуудасны төлбөр болон түүнтэй холбоотой 
  • Хувь хүний фэйсбүүк хаяг болон хуудас баталгаажуулалтай холбоотой 
  • Нас барсан хүний фэйсбүүк хаяг хаах болон түүнтэй холбоотой
  • Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл гэх мэт.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Youtube" Платформ-той хамтран ажиллаж хууль бус контентийг "trusted partner" горимоор мэдээлж ажиллаж байна.