Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, зааглах цэгийг тогтоохдоо Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд, Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, мэдээлэл, холбооны сүлжээний зохицуулалтын баримт бичиг, эдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журам болон “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг мөрдлөг болгоно.
Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг (RIO) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлд дараах мэдээллийг заавал тусгасан байна.
Харилцан холболтонд ашиглагдаж байгаа зааглах цэгийн мэдээлэл 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар