Home / Articles / Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах...
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад санал авах тухай
2020-04-03

Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлан мөрдүүлдэг журам, нөхцөл, шаардлага, зохицуулалтын баримт бичгүүдийг Захиргааны Ерөнхий Хууль, шинэчлэн батлагдсан салбарын болон холбогдох хуулиудад нийцүүлэх ажлын хүрээнд “Харилцаа холбооны богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д саналыг авахаар мэдээлж байна. Саналыг тус хороонд албан бичгээр болон цахим хаягаар ирүүлнэ үү.

Төслийн баримт бичигтэй энд дарж танилцана уу.