Home / Articles / Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2020-02-13
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар тус хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартыг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчлэх ажил хийгдсэн.  

Энэхүү шинэчлэлээр MNS 5381-ийн 2-13-р хэсэг, MNS 5382-ын 1-8-р хэсэг, MNS 5541-ийн 1-4-р хэсгүүдийг хүчингүй болгож, Шуудангийн үйлчилгээнд тавих шаардлага    MNS 6776:2019 болгон шинэчлэн боловсруулж, Шуудангийн аюулгүй байдал MNS 5539:2019, Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6775:2019 стандартуудын хамт Стандарт хэмжил зүйн даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар батлуулсан.

Тус ажлын хүрээнд шуудангийн салбарт мөрдөгдөж байгаа нийт 13 стандартуудыг эмхэтгэл болгон хэвлүүллээ.