Home / Articles / Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
2019-11-22
Сэрэмжлүүлэг Сэрэмжлүүлэг

Тус хороонд шуудангаар үйлчлүүлэгчдээс ирүүлсэн илгээмж нь ирэхгүй байгаа тухай гомдлыг шалгаж үзэхэд цахим худалдааны захиалгыг АНУ болон бусад улс дах хамтран ажиллах гэрээтэй салбар байгууллага хүлээн авахдаа анхааралгүй хандсанаас үүсч байна. Иймд дараах технологи ажиллагааг хэвшүүлэн ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя.

  1. Тухайн улс дах шуудангийн байгууллага цахим худалдааны хүргэлтээс захиалгат барааг шалгаж хүлээн авах төдийгүй өөрийн гарын үсгээр баталгаажуулж хэвших
  2. Хүлээн авсан захиалгын барааг илгээмж болгон Монгол улс руу илгээхдээ CP72-эдийн тодорхойлолтод агуулагдсан зүйлсийн мэдээллийг  дэлгэрэнгүй тодорхой бичих
  3. Захиалагчаас захиалгын хуудсын дагуу тухайн улс дах салбарт захиалгат бараа ирэх хугацааг тодруулж, өдөр өдрөөр нэгтгэн  хяналт тавин, технологи ажиллагааг нэвтрүүлэх