Home / Articles / Шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
Шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
2019-11-04
Шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа Шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа

Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Шуудангийн тухай хуулийн 7.1.14-т заасны дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны А/137 тоот тушаалаар шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалтыг баталлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дэх зүйлийн дагуу 2018 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 5 аймгийн 8 суманд 11 баг шинээр нэмэгдэж шуудангийн нэгдсэн код оноогдлоо.

Хэрэглэгч та шуудангийн нэгдсэн кодтой холбоотой мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй авч, танилцах боломжтой.