Home / Articles / Tусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээг цахимжуулах...
Tусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээг цахимжуулах сургалт үргэлжилж байна
2019-03-29
Tусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээг цахимжуулах сургалт үргэлжилж байна Tусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээг цахимжуулах сургалт үргэлжилж байна

Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс батлагдсан маягтын дагуу жил бүр статистик тайлан мэдээг гаргуулан авдаг.

Статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан программын  танилцуулга, сургалтыг Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд долоо хоног бүр үе шаттайгаар зохион байгуулж байна.

2019 оны 03-р сарын 20, 21, 22, 27, 29 -ний өдрийн сургалтад кабелийн суваг, эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг, радио өргөн нэвтрүүлэг, мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэгчид, сансрын холбооны ашиглалт үйлчилгээ, контент нийлүүлэх, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх нийт 210 гаруй үйлчилгээ эрхлэгчид хамрагдлаа.

Сургалтаар статистик тайлан мэдээг хариуцсан ажилтнууд оролцож, статистик тайлан мэдээг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахимаар хэрхэн илгээх тухай болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас сүүлд гаргасан аргачлал, зөвлөмжөөр харилцаа холбооны зарим статистик үзүүлэлтүүдийг хэрхэн тооцож байгаа талаар зөвлөлдөж, бүгд нэгдсэн ойлголттой боллоо.