Home / Articles / Орон нутагт хэт богино долгионы фм радиогийн...
Орон нутагт хэт богино долгионы фм радиогийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт
2019-03-28

Нэг. Зорилго

  1. Энэхүү баримт бичиг нь орон нутагт хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн (FM) аналоги радио станцад ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг тогтооход оршино.

 

Хоёр. Техник ажиллагааны нөхцөл, шаардлага

2.1.      Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн ФМ аналоги системийн радио төхөөрөмжүүд нь монгол улсад мөрдөгдөж буй MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай хэт богино долгионы нэвтрүүлэгч, техникийн шаардлага” гэсэн стандартын үзүүлэлтүүдийг хангасан эсэхийг нотолсон техникийн баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

 

Гурав. Радио давтамжийн зурвасын хуваарилалт

3.1.      Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тусгагдсан радио давтамжийн 87.5 – 108 МГц-ийн зурвасыг ашиглах хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.

Хүснэгт 1

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

87.5-100

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

5.190

87.5-100

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

 

Хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлэгт ашиглана.

100-108

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

5.192 5.194

100-108

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ

 

3.2.      Орон нутагт хэт богино долгионы аналоги радио өргөн нэвтрүүлэгт ашиглах  87.5 – 108 МГц-ийн зурвасыг хүснэгт 2-т үзүүлсний дагуу суваг үүсгэнэ.

 

 

Хүснэгт 2

 

Сувгийн дугаар

Төвийн давтамж

[МГц]

  1.  

88.300

  1.  

89.100

  1.  

89.900

  1.  

95.500

  1.  

96.300

  1.  

97.100

  1.  

97.900

  1.  

98.700

  1.  

99.500

Сувгийн дугаар

Төвийн давтамж

[МГц]

10.

100.300

11.

101.100

12.

101.900

13.

102.700

14.

103.500

15.

104.300

16.

105.100

17.

105.900

18.

106.700

19.

107.500

 

 

3.3.      Хүснэгт 2-т үзүүлсэн сувгийн төвийн давтамж нь орон нутгийн байршлаас хамааран +/-100 кГц-ийн хооронд хэлбэлзэх боломжтой байна.