Home / Articles / Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер...
Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдад зориулсан дууны түвшний стандарт шаардлагыг хангуулах чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2018-12-19

Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин жигд бус байгаа зөрчлийг арилгах, стандарт хэмжээнд байлгах чиглэлээр Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Пума Империал зочид буудлын хурлын танхимд хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа.

Уг сургалт хэлэлцүүлэгт тус хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй телевиз, сувгууд, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллүүд, өргөн нэвтрүүлгийн салбарын тэргүүлэх зэргийн болон зөвлөх инженерүүд оролцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Сургалтанд хөтөлбөрийн дагуу дууны түвшний стандарт шаардлагыг хангуулах чиглэлээр анхаарах асуудлууд, мөрдөх стандартууд, хийгдэж буй ажлууд, тэдгээрийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан ба 2018-2019 оны хөтөлбөрт тусгагдсаны дагуу боловсруулж буй “Өргөн нэвтрүүлгийн нэр томьёоны стандарт”-ын төслийн хэрэгцээ шаардлага, стандартын төсөлд санал өгөх, салбарын бусад стандарттай хэрхэн танилцах зэрэг мэдээлэл, зөвлөмж өгөн, сургалттай холбоотой асуулт хариулт чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэн санал солилцсон билээ.

Мөн сургалтын үеэр оролцогчдоос танай телевиз, суваг дууны түвшний стандарт шаардлагыг хангаж ажилладаг уу гэсэн асуултанд 53 хувь нь тийм гэж хариулсан бол 47 хувь нь тэр бүр чаддаггүй, үгүй гэхдээ ойрын үед Loudness Controller-той болохоор төлөвлөж байгаа хэмээн хариулсан байна.  

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр тавигдсан илтгэл болон хөтөлбөртэй дараах холбоосоор танилцах боломжтой.

УЛААНБААТАР ХОТЫН ТЕЛЕВИЗ, СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, СЕМИНАР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

Хэзээ: 2018 оны 12 сарын 06

Хаана: PUMA IMPERIAL HOTEL

Оролцогчид: Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн инженер техникийн ажилтнууд хамрагдана.

09.15-09.35

ТЕЛЕВИЗ, СУВГУУДЫН ДУУ, ДҮРСИЙН ЧАНАРЫН ХЭМЖИЛТ БА ҮР ДҮН

(Улаанбаатар хотын телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдээс ирж буй дохионы гаралт болон Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн оролтын дохионд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлтийн талаар танилцуулна)

Илтгэгч: Г. Баясгалан /ДДэшТВ ХХК Чанарын хяналтын ахлах инженер/   Асуулт, хариулт

09.35-09.55

ТЕЛЕВИЗИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛ ТҮҮНИЙ ҮР ДҮН

(Телевизийн өргөн нэвтрүүлгийн студи, дамжуулах тоног төхөөрөмжид хийсэн шинэчлэл, үр дүнгийн талаарх танилцуулгыг хийнэ)

Илтгэгч: Б.Шинэбаяр /SBN телевизийн ерөнхий инженер/   Асуулт, хариулт

09.55-10.20

ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ БЭЛТГЭХ, ДАМЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ, ЧИГ ХАНДЛАГА

(Телевизийн студи, дамжууллын тракт болон нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах технологийн шинэчлэл, хөгжил, цаашдын чиг хандлагын талаарх танилцуулга зөвлөмжийг хүргэнэ)

Илтгэгч: Ц.Энхбаяр  /ХХЗХ, ЗБХГ-ын МАЧСЗМХ-ийн дарга/   Асуулт, хариулт

10.20-11.10 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА:
  • ДҮРСИЙН ЧАНАР, ДУУНЫ ТҮВШИНГИЙН ЖИГД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ТЕЛЕВИЗ, СУВГУУДЫН АНХААРАХ АСУУДЛУУД
  • ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ЯРИЛЦЛАГА, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ӨРНҮҮЛНЭ.
11.40-12.00

“ТООН ТЕЛЕВИЗИЙН ДУУ, ДҮРСИЙН ДОХИОНЫ ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ”

(Телевиз, сувгуудын дуу, дүрсийн дохионы үзүүлэлтүүдийг телевизийн студиэс хэрэглэгчийн төхөөрөмж хүртэлх дамжуулах трактад хэмжих аргачлалыг танилцуулна)

Илтгэгч: Д.Цэдэвсүрэн /MNC телевизийн ерөнхий инженер, МУ-ын Зөвлөх инженер/   Асуулт, хариулт

12.00-12.20

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ MNS 6607:2016ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮГЭН БОЛОН УРСДАГ МЭДЭЭЛЛИЙН ФОРМАТАД ТАВИХ ШААРДЛАГА

(Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дамжуулах үгэн болон урсдаг хэлбэрийн мэдээлэл, түүний суурь зурвасын дэлгэц дээр илэрхийлэгдэх байдалд тавих шаардлагын талаар танилцуулна)

Илтгэгч: Н.Цэвээндарь /ХХМТГ-ын ЗУХ-ийн ахлах мэргэжилтэн/   Асуулт, хариулт

12.20-12.40

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ  MNS 5592-2:2016 “ТООН ТЕЛЕВИЗИЙН СТУДИ. 2-Р ХЭСЭГ: ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА”

(Телевизийн нэвтрүүлэг дамжуулах, түгээх сүлжээг тоон технологид шилжүүлэх, өргөтгөх, тоон телевизийн студид тавих үндсэн шаардлагын талаар танилцуулна)

Илтгэгч: Д.Цэдэвсүрэн /MNC телевизийн ерөнхий инженер, МУ-ын Зөвлөх инженер/   Асуулт, хариулт

12.40-13.00

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН НЭР ТОМЬЁОНЫ СТАНДАРТ-ТЕХНИК” СТАНДАРТЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

(Өргөн нэвтрүүлгийн нэр томьёоны стандартын хэрэгцээ шаардлага, ач холбогдол, хамрах хүрээг танилцуулна)   Ш.Болормаа /ХХЗХ, ЗБХГ-ын Стандарт хариуцсан мэргэжилтэн/  

Зарим нэр томьёоны талаарх санал асуулга