Home / Articles / Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаан
Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаан
2018-10-05
Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаан Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаан
  1. Зорилго

       Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгох, Үндэсний OTT үйлчилгээг бий болгож хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын интернет урсгалыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд программ хангамж хөгжүүлэгчдийн дунд тус уралдааныг зохион байгуулж байна.

  1. Хамрах сэдвүүд
  • Интернетэд суурилсан харилцааны аппликейшн буюу “OTT communications” төрлийн аппликейшн хөгжүүлэх уралдаан
  • Цахим орчинд хүүхэд хамгаалах шийдлийн хүрээнд эцэг, эх, багш нар ухаалаг гар утасны хэрэглээнд хяналт хийх боломж бүхий аппликейшн  - “Интернетийн шүүлтүүрийн аппликейшн” хөгжүүлэх уралдаануудыг тус тус зарлаж байна.
  1. Хамрах хүрээ

Монголын нийт оюутан, залуучууд болон програм хөгжүүлэгчид, сонирхогчид

  1. Хугацаа

2018 оны 10 дугаар сарын 01-с 12 дугаар сарын 07-ийг хүртэл хүлээн авна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 14-ний хооронд шалгаруулж, дүнг тус хорооны цахим хуудсаар зарлана

  1. Уралдааны шагнал, урамшуулал

“OTT Communications” аппликейшн:

Тэргүүн байр:             Өргөмжлөл,   9,000,000 төгрөг

Дэд байр:                    Өргөмжлөл,  3,000,000 төгрөг

Гуравдугаар байр:     Өргөмжлөл   2,000,000 төгрөг

Интернет шүүлтүүрийн аппликейшн:

Тэргүүн байр:             Өргөмжлөл,   9,000,000 төгрөг

Дэд байр:                    Өргөмжлөл    3,000,000 төгрөг

Гуравдугаар байр:      Өргөмжлөл   2,000,000 төгрөг

Уралдаанд тэргүүн байранд шалгарсан оролцогчтой тус хороо хамтран үндэсний хэмжээнд төслийг хэрэгжүүлэх бөгөөд аппликейшны зохиогчын эрхийг тус хороо эзэмшинэ.

  1. Шагнал гардуулах арга хэмжээ  

Тус хорооны цахим хуудсаар зарлана.

  1. Тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Монгол хэл дээр байх
  • ios эсвэл android аль нэг үйлдлийн системүүдийн дэмждэг байх
  • ios 9.0 –оос, android 7.0 –оос хойших хувилбарууд дээр ажилладаг байх
  • Play store, App store –д байршуулсан байх

“OTT communications”-ийн шаардлага:

1. Аппликейшний шаардлага

  • Интернет протоколд суурилсан IP
  • LAN орчинд ажилладаг байх peer to peer
  • Видео, Аудио дуудлага хийх
  • Мессеж илгээх, хүлээн авах
  • Хувийн болон групп чат үүсгэх
  • Зураг болон видео хуваалцах боломжтой байх

2. Цаашид хөгжүүлэх, интернетийн орчинд WAN орчинд ашиглах талаар шийдлийг боловсруулж, төслийг бэлтгэсэн байх.

“Интернет шүүлтүүрийн аппликейшн”-ийн шаардлага:

1. Аппликейшний шаардлага

  • Ашиглахад хялбар байх, ойлгомжтой байх
  • Эцэг, эх, багш нарын хяналтын хэсэгтэй байх parental control
  • Вэбсайтын хандалтыг нас харгалзан болон тохируулсаны дагуу хязгааралдаг байх
  • URL шүүлтүүр
  • Түлхүүр үгийн шүүлтүүр Монгол, Англи хэлээр
  • Гар утасны программ, тоглоомуудын хандалтыг мөн тохируулсаны дагуу хязгаарадаг байх

2. Цаашид хөгжүүлэх шийдлийг боловсруулж, төслийг бэлтгэсэн байх

  1. Хүлээн авах

Ухаалаг утасны программ хангамж хөгжүүлэх уралдааныг 2018 оны 12 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл Харилцаа холбооны зохицуулах хороонд доорх хаягаар хүлээж авна.

Хаяг: Метро бизнес төв А блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг УБ 14201

Холбогдох утас: 11-304258, 88888099

Цахим шуудан: battulga.g@crc.gov.mn