Home / Articles / Хүний биед ЦСО-ийн нөлөөлөл
Хүний биед ЦСО-ийн нөлөөлөл
2018-09-26
1. Цахилгаан соронзон орон (ЦСО)-ийн тухай
Цахилгаан соронзон спектр
  • Цахилгаан соронзон орон (ЦСО) нь ертөнц үүссэнээс хойш янз бүрийн хэлбэрт оршсоор иржээ.
  • Тэд өөр хоорондоо радио давтамжаараа ялгардаг бөгөөд үзэгдэх гэрэл нь түүний хамгийн түгээмэл хэлбэр юм. 
  • ЦСО нь цахилгаан соронзон спектрийн тодорхой нэг хэсэг бөгөөд  статик цахилгаан, соронзон орноос эхлээд радио давтамж (РД), хэт ягаан туяа, үзэгдэх гэрэл, рентген туяа болон гамма цацраг хүртэлх бүрдэл хэсгүүдийг агуулдаг.
 
Цахилгаан соронзон орон (ЦСО) гэж юу вэ?
  • ЦСО нь тодорхой орон зайд хамтдаа шилжих цахилгаан, соронзон энерги юм.
  • ЦСО буюу “EMF”  гэх нэр томъёо нь цахилгаан соронзон цацаргалтыг илэрхийлнэ.
 
Радио давтамжтай ЦСО гэж юу вэ?
  • Цахилгаан соронзон спектрийн 3 КГц-3000 ГГц цараанд хамаарах хэсгийг радио давтамж (РД) гэж нэрлэдэг.
  • Радио телевизийн нэвтрүүлэгчүүд, хөдөлгөөнт холбооны бааз станц, гар утас, бичил долгионы төхөөрөмжүүд, радар гэх мэт үүсгүүрүүд нь радио давтамжтай ЦСО-ийг бий болгодог.
  • Радио давтамжтай ЦСО нь цахилгаан холбоо, радио телевизийн өргөн нэвтрүүлгийн технологийн зарчмын дагуу мэдээллийг дамжуулахад ашиглагдана. Мөн утасгүй телефон, хүүхэд хянах төхөөрөмж, радио удирдлагатай тоглоомууд зэрэг ахуйн хэрэглээний олон төхөөрөмжүүд радио давтамжтай ЦСО-ыг ашиглан дамжуулал хийдэг.
Ионжуулагч цацаргалт гэж юу вэ? 
  • UV буюу хэт ягаан туяаны зурвасаас дээш давтамжтай цахилгаан соронзон цацаргалтыг “ионжуулагч цацаргалт” гэж нэрлэдэг. Учир нь тэдгээр нь атомыг өөрчлөх электроныг чөлөөлөх, улмаар химийн бүтцийг өөрчилж чадахуйц хангалттай их энергитэй байдаг. 
  • Ионжуулагч цацаргалтын хамгийн түгээмэл хэлбэр бол рентген туяа болон гамма цацраг юм. 
  • Ионжуулах цацраг нь 2900 TГц буюу 2900*1012  Гц-ээс дээш давтамжийн цараанд хамаарна.
  • Энэ нь 103.4 нано метр буюу хэт ягаан туяа эхлэх долгионы урт юм.
  • Үл ионжуулагч цацаргалт гэж юу вэ? 
  • Хэт ягаан туяаны зурвасаас доош радио давтамжтай цахилгаан соронзон цацаргалтыг “Үл ионжуулагч цацаргалт” гэнэ. Энэ төрлийн цацаргалт нь биетийн хувьд атомын түвшинд өөрчлөлт оруулах, электроныг чөлөөлөх (ионжуулах) хэмжээний хангалттай энерги байдаггүй. 
  • Радио давтамжтай ЦСО нь үл ионжуулагч цацаргалтад хамаарна.
2. ЦСО ба Эрүүл мэнд
Товч ойлголтууд
  • Утасгүй холбооны технологи нь орчин үеийн нийгмийн салшгүй хэсэг болсон.  
  • Гар утас, таблет болон бусад утасгүй холбооны төхөөрөмжүүд нь дэлхийн олон тэрбум хүмүүсийн өдөр тутмын амьдралын харилцааны гол хэрэглүүр болсноос гадна эрүүл мэнд, эмнэлэгийн чиглэлээр өргөн хэрэглэгдэж байна.
  • Хэрэглэгчдийг утасгүй холбооны чанартай үйлчилгээгээр хангахын тулд хөдөлгөөнт холбооны бааз станцууд болон антенны цамхгуудыг маш олноор  байгуулсаар байна.       
  • Утасгүй холбооны технологийн хэрэглээ өсөн нэмэгдэхтэй зэрэгцэн гар утас байнга хэрэглэх, хөдөлгөөнт холбооны бааз станцын ойролцоо амьдрах тохиолдолд радио долгион хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж олон нийт үзэх болсон.
  • Бүх давтамжийн ЦСО нь хүрээлэн буй орчинд нөлөөлөх нийтлэг хурдацтай өсөж буй төлөөллүүдийн нэг юм.  
  • ЦСО-ийн нөлөөллийн талаар олон нийтийн хандлагад хариулт өгөх зорилгоор нийтийн эрүүл мэндийг хамгаалах бүрэн эрхийнхээ хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)-аас олон улсын түвшинд “ЦСО Төсөл”-ийг 1996 онд  эхлүүлсэн.
  • ЦСО Төсөл нь 0-300 ГГц давтамжтай ЦСО-ийн эрүүл мэндэд нөлөөлөх боломжит нөлөөллийн талаар шинжлэх ухааны нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөх зорилготой юм. 
  • ДЭМБ-ын ЦСО төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.who.int/peh-emf/about/en/ хаягаар орж үзэх боломжтой.
Гар утас ба эрүүл мэнд
  • “Гар утас ба эрүүл мэнд”-ийн тухай ДЭМБ нь дараах тайлбарыг хийж байна. Үүнд:
  • “Өсөн нэмэгдэж буй гар утасны хэрэглээнээс шалтгаалж тархины хавдрын эрсдэл нэмэгдэж байна гэж тогтоогдоогүй байна. Цаашид тархины хорт хавдрын эрсдэл байгаа эсэхийг гар утсыг 15 жилээс дээш хугацаанд хэрэглэсэн өгөгдөл, судалгаанд үндэслэж судлах болно”. 
  • “Өнөө үед залуу үеийнхэн гар утсыг илүүтэй хэрэглэж, илүү урт хугацаанд ЦСО-ийн нөлөөнд байгаа учраас ДЭМБ нь энэ бүлэгт чиглэсэн радио давтамжтай ЦСО-ийн нөлөөллийн судалгааг үргэлжлүүлж, бүх судалгааны төгсгөлд радио давтамжийн ЦСО-ийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг үнэлж байна”
  • Бааз станц ба эрүүл мэнд
  • “Бааз станц ба эрүүл мэнд”-ийн тухай ДЭМБ нь дараах тайлбарыг хийж байна. Үүнд:
  • “Өнөөдрийг хүртэлх энэ чиглэлд хийгдсэн судалгааны үр дүн, ЦСО-ийн нөлөөлөх түвшин маш бага байгаа зэргээс үзэхэд бааз станц болон утасгүй сүлжээнээс цацаргах сул түвшинтэй радио давтамжийн сигнал нь эрүүл мэндэд нөлөөлж байгааг баталсан шинжлэх ухааны нотолгоо гараагүй байна”.
  • “Судалгаануудаас үзэхэд бааз станцаас цацаргаж буй орчны радио давтамжтай ЦСО нь хорт хавдар болон бусад төрлийн өвчний эрсдэлийг ихэсгэдэг гэдгийг нотлоогүй байна”.
Эх сурвалж
1. WHO Online Q&A September 2013 
2. WHO Backgrounder 2006
 
Хүний биед үзүүлэх нөлөөлөл
  • ЦСО-ийн хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар ДЭМБ нь дараах тайлбарыг хийж байна. Үүнд:
  • Хэд хэдэн үндэсний болон олон улсын байгууллагууд ЦСО-ийн нөлөөллийн хязгаарын удирдамжийг мэргэжлийн ажилтны болон олон нийтийн гэсэн ангиллаар томъёолсон байдаг.
  • ДЭМБ-аар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Олон Улсын Үл Ионжуулагч Цацрагаас Хамгаалах Хороо (ҮОЦХОУХ)  хэмээх төрийн бус байгууллагаас ЦСО-ийн нөлөөллийн хязгаарын утгуудыг тодорхойлсон. Эдгээр утгуудыг дулааны болон дулааны бус нөлөөлөл талаас нь судалгаанд үндэслэн гаргасан байна. 
  • Мөн стандартуудыг эрүүл мэндийн үр дагавар, биологийн нөлөөний дүн шинжилгээнд үндэслэн гаргасан байна.
  • ЦСО ба Эрүүл мэнд судалгаа
  • Цахилгаан соронзон спектрийн төрөл бүрийн хэсгүүдийн нөлөөлөл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар өргөн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийгдсээр байна. 
  • ДЭМБ-ын мэдээлснээр үл ионжуулагч цацаргалтын эрүүл мэндийн салбар дахь хэрэглээ, түүний биологийн нөлөөллийн талаар сүүлийн 30 жилийн дотор 25000 орчим өгүүлэл хэвлэгдсэн байна.
  • Зарим хүмүүс энэ талаар илүү олон судалгаа шаардлагатай гэж үздэг ч химийн чиглэлийн  судалгаатай харьцуулахад энэ чиглэлд өргөн хүрээний шинжлэх ухааны мэдлэг бий болсон байна.
  • ЦСО-ийн үр нөлөө
  • Эрүүл мэндийн сөрөг нөлөөнөөс биологийн нөлөө
ЦСО-ийн нөлөөгөөр биологийн системд физиологийн өөрчлөлтийг үүсгэдэг бөгөөд энэ нь заавал аюултай биш юм.
 
Биологийн нөлөө хэвийн хэмжээнээс хэтэрч хүний бие зохицуулж чадахгүй түвшинд хүрвэл эрүүл мэндийн сөрөг нөлөө  бий болно.
 
• Радио давтамжтай ЦСО-ийн нөлөө гэж юу вэ?
Өндөр түвшинтэй радио давтамжтай ЦСО-ийн нөлөө нь эд, эсийг  халааж улмаар биеийн дулааныг нэмэгдүүлдэг ба үүнийг дулааны нөлөө  гэнэ. 
Хэдийгээр хүний бие дулаанаа зохицуулах чадвартай боловч радио давтамжтай ЦСО хэт их түвшинтэй бол хүний бие түүнийг эсэргүүцэх чадамжгүй болдог.
Шинжлэх ухаан тогтоосноор 10 МГц-ээс дээш давтамжтай ЦСО-ийн нөлөөгөөр халах процесс явагддаг. Харин 10 МГц-ээс доош давтамжтай ЦСО-ийн нөлөөгөөр дулааны бус мэдрэлийн идэвхжилт (чимчгэнэх мэдрэмж) явагддаг.
3. Гар утас ба Бааз станц
 
• Гар утас болон утасгүй төхөөрөмжүүд хэрхэн ажилладаг вэ?
Гар утас болон утасгүй төхөөрөмж нь бага чадлын буюу хамгийн ихдээ 2 Вт чадалтай хоёр талын дамжуулалттай радио төхөөрөмж юм. Үүнд нэвтрүүлэгч ба хүлээн авагч хоёул байх бөгөөд яриа, текст, и-мэйл, зураг, дүрс дамжуулах болон хүлээн авахдаа радио давтамж бүхий ЦСО ашигладаг.
Та гар утсаа ашиглан ярианы дуудлага хийх эсвэл текст, өгөгдөл дамжуулах, хүлээн авах үед хамгийн ойр байгаа бааз станцтай радио давтамжийн сигналаар холбогддог.
Бааз станц нь цаашаа сүлжээний төв буюу холболтын станцтай холбогдох ба тэнд таны дуудлага хаашаа холбогдохыг тодорхойлж, суурин телефон хэрэглэгчтэй холбогдох суурин сүлжээ рүү, харин өөр хөдөлгөөнт хэрэглэгчтэй холбогдох бол түүний байрлаж байгаа үүрийн бааз станц руу холбоно. 
Хэрэв та хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө өгөгдөлд хандсан бол холболтын төв таныг интернет рүү холбоно.
Хөдөлгөөнт холбооны бааз станцууд нь бага чадалтай, хоёр талын олон сувгийн дамжуулалттай бөгөөд төхөөрөмжийн өрөөнд байрлана.
Радио сигналыг дамжуулах, хүлээн авах үүрэг бүхий бааз станцын антенн нь  цамхаг, орон сууц, байшингийн дээвэрт бэхлэгдсэн эсвэл маш бага бүрхэлт үүсгэх зориулалттай бичил үүрийн төхөөрөмж байдлаар суурилагдана. 
Үүрэн холбооны бааз станцын радио нэвтрүүлэгч нь 2-50 Вт хүртэл чадлаар ажиллана.
Хөдөөгийн бүсэд бааз станцуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор нэвтрүүлэх, хүлээн авах талд нэмэлт өсгөгчүүдийг ашиглаж болно.
Шаардлагатай хамрах хүрээг бий болгохын тулд бааз станцын антенны байрлалыг оновчтой сонгосон байх ёстой.
Томоохон барилга дотор бага оврын бага чадалтай бааз станцыг суурилуулж хангалттай бүрхэлт үүсгэдэг. 
 
 
Цамхаг ба антеннууд
Эхлээд цамхаг болон антенны ялгааг мэдэх нь чухал. 
Антенн байрлуулах зориулалт бүхий төмөр хийцийг цамхаг гэж нэрлэдэг.
Гудамжны гэрлийн тодрол нь гэрэлд хэр хол, ойр байгаагаас хамаарахаас биш гэрэл байрлуулсан шонгоос хамаарахгүй. 
Үүнтэй адил хэрэглэгч нь антенн байрлуулсан цамхгаас  бус радио сигнал дамжуулж буй антеннаас шаардлагатай зайд байх ёстой. 
Хөдөлгөөнт холбооны бааз станцууд нь чадал, үзүүлэлтээсээ хамаарч өөр өөр бүтэц, загвартай байх ба тэдгээрийн цацаргаж байгаа радио давтамжтай ЦСО-ийн нөлөө мөн ялгаатай.
Судалгаанаас үзэхэд газрын түвшинд үүрэн холбооны бааз станцаас ирж буй радио давтамжтай сигналын хүч нь гар утасны цацаргаж буй чадлаас 1000 дахин бага болох нь тогтоогдсон байна.
 
 
Хөдөлгөөнт холбооны бааз станцын чадал
Бүхий л үүрэн холбооны бааз станцууд  нь бага чадлаар ажилладаг. 
Хөдөлгөөнт холбооны бааз станцын чадал нь тухайн станцыг ашиглан дуудлага хийж байгаа гар утас бүхий хэрэглэгчийн тоо болон дамжуулж буй өгөгдлийн ачааллаас хамаардаг. 
Түүнчлэн өгөгдлийн урсгал ба гар утасны дуудлагаас гадна тухайн үүрт байгаа гар утас бүхий хэрэглэгчид рүү тухайн бааз станцыг таних сигналыг байнга дамжуулж байдаг.
Гар утасны чадал
Гар утас нь бага чадлын нэвтрүүлэгч бөгөөд 2 ваттаас ихгүй чадлаар дамжуулалт хийдэг. Гар утас нь өндөр чанартай холболтыг тогтоохын тулд боломжит хамгийн бага чадлаар автоматаар дамжуулалт хийх зориулалттай юм. Үүнийг автомат чадлын хяналт гэдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг Гар утас Асуулт хариулт хэсгээс үзнэ үү.
4. Гар утас ба Онцгой Шингээлтийн Хэмжээ (ОШХ)
ОШХ гэж юу вэ?
Хүний биеийн эд, эсийн шингээж авч байгаа радио давтамжтай ЦСО-ийн энергийн хэмжээг онцгой шингээлтийн хэмжээ (ОШХ) гэж нэрлэх ба кг тутам дахь чадлаар илэрхийлэгдэнэ. (Вт/Кг)
Тухайн гар утас аюулгүйн стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор энэ хэмжилтийг хийдэг. 
 
 
Онцгой шингээлтийн хэмжээ (ОШХ) хэрхэн өөрчлөгддөг вэ?
Гар утасны ОШХ нь автомат чадлын тохируулга хийгдэх, бааз станц руу буцаж холбогдох зэргээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. 
Энгийн нэг гар утасны хувьд хамгийн их ОШХ нь ердийн хэрэглээний нөхцөлд радио давтамжтай ЦСО-ийн нөлөөллийн хэмжээний талаар хангалттай мэдээлэл өгч чадахгүй.
Нөлөөллийн түвшин нь гар утас ба хэрэглэгч хоорондын зай, мөн гар утаснаас дамжуулж байгаа радио давтамжтай дохионы чадлаас хамаарна. 
Хөдөлгөөнт төхөөрөмжүүд нь батерейг нөөцлөхийн зэрэгцээ найдвартай үйлчилгээний чанарыг хангахын тулд аль болох бага энергийг зарцуулахыг оролддог бөгөөд хүнд нөлөөлөх нөлөөлөл нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. 
Хүн ба хөдөлгөөнт төхөөрөмжийн хоорондох зай
Радио давтамжтай ЦСО нь хөдөлгөөнт төхөөрөмжөөс маш бага зайд ч гэсэн маш сул байдаг. 
Хөдөлгөөнт төхөөрөмжийн чихэвч эсвэл чанга яригчийг ашиглах замаар түүнийг биеэсээ тодорхой зайд байлгаж чадвал ЦСО-ийн нөлөөллийг хангалттай хэмжээнд бууруулж чадна. 
Бааз станцаас алслагдах зай: 
Гар утаснаас цацрах радио давтамжтай ЦСО-ийн чадлын хэмжээ нь гар утас бааз станцад хэр ойр байгаагаас хамаарч өөр өөр байна. Хэрэв гар утас бааз станцад ойр байвал гар утаснаас бага чадал гарах ба эсрэгээр хол байвал их чадал гарна. 
Хэрэглэгч болон бааз станцын хоорондын саадууд: 
Хэрвээ хөдөлгөөнт төхөөрөмж ба бааз станцын хооронд байшин, барилга, хана, гүвээ толгод, мод гэх мэт саад байгаа бол бааз станцын хүлээж авч байгаа дохио нь сул байх ба хэрэглэгч бааз станцтай тасралтгүй холбогдохын тулд хөдөлгөөнт төхөөрөмжийн радио давтамжтай ЦСО-ийн хүчлэг нэмэгдэх ёстой. 
 
 
 
Хэрэглэгдэж байгаа үйлчилгээнүүд:
Гар утсаар ярианы дуудлага хийх үед богино текстэн мэдээ, и-мэйл, зураг, веб, телевиз болон өгөгдөл татах үетэй харьцуулахад илүү их ЦСО-ийн    нөлөөлөлд ордог. 
Учир нь гар утсаар ярихад утсаа толгойдоо ойрхон барьдаг бол бусад тохиолдолд хөдөлгөөнт төхөөрөмжийг хүний биеэс тодорхой зайтай ашигладаг. 
Түүнчлэн ярианы дуудлага хийх нь мессеж болон и-мэйл илгээхээс арай урт хугацаатай учраас нөлөөлөл их байх боломжтой. 
Мессеж болон и-мэйл бичих, эсвэл гар утсандаа татаж хадгалсан мэдээллийг ашиглах үед ЦСО-ийн нөлөө мэдэгдэхүйц бага байна. 
ЦСО-ийн хүнд үзүүлэх нөлөөлөл нь мессеж илгээх эсвэл утсаар ярих зэргээр хэрэглэгчийн төхөөрөмж сүлжээнд холбогдсон үед бий болно. 
Ярианы дуудлага хийх үед ЦСО-ийн нөлөөллийн хэмжээ өндөр байдаг хэдий ч  энэ нь ҮОЦХОУХ-аас тодорхойлсон утгаас ямагт бага байдаг. Учир нь бүх гар утас олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх ёстой. (холбогдох стандартуудыг 5-р хэсгээс үзнэ үү)
Гар утас нь хамгийн ойр байгаа бааз станцтай холбогдох замаар аль болох бага чадал зарцуулах, мөн тухайн орчин нөхцөлөөс хамааран чадлаа автоматаар тохируулах боломжтойгоор бүтээгдсэн байдаг.
ОШХ хэр чухал вэ?
Гар утас үйлдвэрлэгчид нь тэдний бүтээгдэхүүний ОШХ-ний хамгийн их түвшин нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй болохыг баталгаажуулсан байх ёстой. 
Гар утас бүрийн хувьд хамгийн их чадал зарцуулах нөхцөлд ОШХ-г олон удаагийн хэмжилт туршилтаар тодорхойлж баталгаажуулан техникийн үзүүлэлтэд тусгадаг ба бодит амьдралд хэрэглээний явцад хамгийн их чадлаар ажиллах нь ховор юм. 
Төхөөрөмжийн ОШХ-г яаж хэмждэг вэ?
Бүх гар утас эсвэл утасгүй төхөөрөмжийн загвар бүрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу шалгадаг.  
Хүний толгой, их биеийн хэсэгт үүсэх  ОШХ-г хиймэл (пантом) толгой, их бие ашиглан хэмждэг.
Пантом нь хүний биеийн эд, эсийн цахилгаан параметрүүдийг орлох шингэнээр дүүргэсэн биет байдаг. 
Гар утас эсвэл төхөөрөмжийн онцгой шингээлтийн хэмжээг дараах нөхцөлүүдэд хэмждэг. Үүнд:
1. хамгийн их чадал гаргах үед
2. өөр өөр ажлын давтамжийн үед
3. биеийн янз бүрийн байрлалд
Пантомын шингэн доторх цахилгаан орны хүчлэгийг хэмжиж тухайн гар утас эсвэл төхөөрөмжийн загварын ОШХ-г тодорхойлдог.
Энэ сорилт нь маш нарийн ажиллагаатай бөгөөд цаг хугацаа их шаарддаг. Бүрэн хэмжээний сорил явуулахын тулд тухайн  төхөөрөмжийн загвараас хамаараад хэдэн долоо хоног хүртэл хугацаа зарцуулдаг байна. 
ОШХ-г тодорхойлох сорилын тухай видеог EMF Explained  холбоосоор үзэж болно.
ОШХ-г тодорхойлсон зарим жишээ
2 Вт/кг байх ҮОЦХОУХ-ны ОШХ-ний хязгаарыг биеийн жингийн дунджаар 10 грамм тутамд байх ОШХ-ний хэмжилтийг 7 өөр төрлийн төхөөрөмж дээр хийсэн бодит хэмжилтийг дараах холбоосоор үзэж болно.   SAR Test Results
 
ОШХ нь гар утас бүрд өөр өөр байх уу?
Тийм. ОШХ нь ялгаатай ажлын давтамж, төхөөрөмжийг хэрэглэж буй байрлал болон түүний чадлаас хамаарч өөр өөр байна. 
ОШХ нь хөдөлгөөнт холбооны технологиос хамааран харилцан адилгүй байна. 
Шинээр гарч буй хөдөлгөөнт холбооны технологиуд нь илүү үр ашигтай болж байгаа ба маш бага чадал ашигладаг. Иймээс шинэ технологи ашигласан төхөөрөмжийн ЦСО-ийн нөлөөлөл нь яриа, өгөгдлийн үйлчилгээний үед ч бага байна.
ОШХ бага гар утас аюулгүй байх уу?
Үгүй. Хамгийн их ОШХ нь антенны төрөл ба байршил, ажлын давтамж, сорил хийсэн байрлал гэх мэт олон шалтгаанаас хамаарч  өөр өөр утгатай гарсан байж болно. 
Гэсэн хэдий ч эдгээр өөрчлөлтүүд нь аюулгүйн түвшин өөрчлөгдөж байна гэсэн үг биш.
Техникийн үзүүлэлтэд тусгасан хамгийн их ОШХ загвар бүрээр өөр өөр байгаа нь тэдгээрийн техникийн параметрүүд болон төхөөрөмж доторх антенны байрлал өөр өөр байгааг харуулна.
ОШХ нь тухайн төхөөрөмж үндэсний ба олон улсын стандарт, шаардлагад хэр нийцэж байгааг харуулах бөгөөд энэ зорилгын хүрээнд өдөр бүр энгийн хэрэглээний үед бий болгох боломжгүй олон өөр нөхцөлүүдэд хэмжигдсэн байдаг. 
Тухайлбал гар утасны дээр тэмдэглэгдсэн ОШХ нь гар утаснаас холболт тогтсоны дараа чадлын түвшин тодорхой хэмжээнд буурсан үеийн үр дүн бөгөөд чадлын  түвшин нь гар утасны сүлжээний чанарыг дээд түвшинд байхаар автоматаар тохируулагдаж байна.
Гар утасны ОШХ-г хэрхэн мэдэх вэ?
Тухайн гар утасны ОШХ-г үйлдвэрлэгчийн цахим хуудаснаас харах боломжтой. 
Мөн гар утас бүрт дагалдаж ирдэг хэрэглэгчийн гарын авлага дээр ОШХ болон бусад зааварчилгааны талаарх мэдээллүүд хэвлэгдсэн байдаг. Зарим зохицуулагч байгууллагууд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан гар утасны ОШХ-ний талаарх мэдээллийг олон нийтэд түгээдэг.
Мөн ОШХ-ний талаарх мэдээллийг SARTICK website сайтаас харж болно.
 
5. ЦСО-ийн удирдамж ба стандартууд
ЦСО-ийн хүний биед үзүүлэх нөлөөллийн талаарх удирдамж
Хэд хэдэн үндэсний болон олон улсын байгууллагууд мэргэжлийн ажилчид болон олон нийтэд 300 ГГц хүртэлх радио давтамжтай ЦСО-ийн нөлөөллийн хязгаарын утгыг томъёолж, тодорхойлсон байдаг. 
Үл Ионжуулагч Цацрагаас Хамгаалах Олон Улсын Хороо (ҮИЦХОУХ)-ны  удирдамж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аар хүлээн зөвшөөрөгдсөн ҮИЦХОУХ хэмээх төрийн бус байгууллагаас ЦСО-ийн нөлөөллийн хязгаарын утгуудыг тодорхойлон гаргасан байдаг. Эдгээр утгуудыг дулааны болон дулааны бус нөлөөлөл талаас нь судалж эрүүл мэндийн үр дагавар болон биологийн нөлөөний дүн шинжилгээнд үндэслэн гарсан байдаг. 
ДЭМБ-аас гаргасан гол дүгнэлт нь “ЦСО-ийн нөлөөлөл ҮИЦХОУХ-ийн удирдамжид тусгасан хязгаарын утгаас даваагүй бол эрүүл мэндэд нөлөөгүй” гэсэн байдаг.
ҮИЦХОУХ-оос сүүлийн үеийн судалгаануудыг хянах, өөрийн гаргасан удирдамжийг шинэчлэх чиглэлд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Энэ талаарх мэдээллийг  http://www.icnirp.org сайтаас харж болно.
 
ICES/IEEE-н аюулгүйн стандартууд. Цахилгаан ба электроник инженерийн институт нь (IEEE) нь Нью-Иорк хотод төвтэй, технологийн инноваци, сайжруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн нийгэмлэг юм. Тус байгууллагын харьяа Цахилгаан Соронзон орны Аюулгүй Байдлын Олон Улсын Хороо (ICES) нь ЦСО-ийн аюулгүйн стандарт хөгжүүлэх, мөрдүүлэхэд чиглэж ажилладаг. Эндээс гаргасан IEEE. C95.1-2005 стандарт нь 3 КГц-300 ГГц-ийн  радио давтамжтай ЦСО-ийн хүний биед нөлөөлөх аюулгүйн түвшний хэмжээг тодорхойлсон байдаг.
Тэмдэглэл: ҮИЦХОУХ ба IEEE-ээс гаргасан ЦСО-ийн аюулгүйн удирдамжууд нь шинжлэх ухаанд үндэслэсэн, дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн ижил түвшний баримт бичгүүд юм.
Аюулгүй байдлын нөхцөлүүд
ҮИЦХОУХ-оос удирдамж болгон тогтоосон олон нийтийн хэрэглээний онцгой шингээлтийн хязгаарын хэмжээ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох түвшингөөс 50 дахин бага байдаг.
Аюулгүйн хязгаарын түвшин нь маш өндөр нөөцтэй тогтоогдсон тул биеийн дулааны ямар ч өсөлт үүнтэй харьцуулахад ялимгүй өөрчлөлт юм. 
Мэргэжлийн ажилчдын хувьд онцгой шингээлтийн хязгаарын хэмжээ нь нийтийн хэрэглээний үеийнхээс 5 дахин их байхаар тогтоосон байдаг. 
Олон нийтийн хэрэглээний онцгой шингээлтийн хязгаарын хэмжээ бага байгаа нь тус бүлэгт хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, настай хүмүүс, олон төрлийн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс багтаж байгаа ба хүмүүсийн хэрэглээнээс хамаарч 24 цагийн турш ЦСО-ийн нөлөөлөлд өртөх, өөрийгөө хамгаалах мэдлэг ойлголт хангалтгүй байх зэрэг олон шалтгааныг тооцож тогтоосон байна. 
ОШХ-г дурын хугацаан дахь 6 минутын турш хийсэн хэмжилтийн дундаж утгаар тодорхойлон гаргадаг. 
Энэ дундаж утгыг тодорхойлох хугацаа нь радио давтамжтай ЦСО-ийн нөлөөгөөр хүний биеийн температур нэмэгдэх боломжит хугацаатай холбоотойгоор тодорхойлогдсон байдаг.
 
 
ОУЦХБ-ын стандартууд ба удирдамжууд 
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ) нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын мэдээлэл, холбооны технологийн чиглэлийн мэргэжлийн агентлаг юм. 
ОУЦХБ нь өнгөрсөн 150 гаруй жилийн хугацаанд дэлхий нийтийн радио давтамжийн хэрэглээг хянах, зохицуулах, хиймэл дагуулын тойрог замын төлөвлөлтийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх, хөгжиж буй улсуудын харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, дэлхийн хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны системийн харилцан холболтыг хангах стандартуудыг боловсруулах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
ОУЦХБ нь өргөн зурвасын сүлжээнээс дараа үеийн хөдөлгөөнт холбооны сүлжээний технологиуд хүртэл, агаарын болон далайн навигац, одон орон судлал, хиймэл дагуулд суурилсан цаг уур судлал, суурин ба хөдөлгөөнт холбооны нэгдэн нийлэлт, интернет ба өргөн нэвтрүүлгийн технологи зэрэг олон технологи, үйлчилгээгээр дэлхий нийтийг холбох, хангах ажлыг зохион байгуулдаг. 
2014 онд Бусанд болсон ОУЦХБ-ын бодлого тодорхойлох бүрэн эрхт төлөөлөгчдийн чуулганаар “ЦСО-ийн хүний биед үзүүлэх нөлөөлөл ба түүний хэмжилт” гэсэн 176 тоот тогтоолыг батласан. 
ОУЦХБ-ын цахилгаан холбооны стандартчилалын салбарын судалгааны баг 5 (ITU-T Study Group 5) нь Мэдээлэл холбооны технологийн хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөө, түүний дотор цахилгаан соронзон үзэгдэл болон цаг уурын өөрчлөлтийн талаар судалдаг тэргүүлэх баг юм.
5-р судалгааны багийн 2-р ажлын хэсэг нь  7/5 буюу “Радио систем ба хөдөлгөөнт төхөөрөмжийн ЦСО-ийн хүний биед үзүүлэх нөлөөлөл” асуулгын хүрээнд ЦСО-той холбоотой асуудлуудыг судалсан байдаг. 
Судалгааны үр дүнд бий болсон олон улсын стандартууд нь цахилгаан холбооны төхөөрөмжөөс цацаргах ЦСО-ийн нөлөөнөөс хэрхэн сэргийлэх удирдлага зохион байгуулалтын тогтолцоог дээд түвшинд хангахаас гадна  ОУЦХБ болон бусад стандартын байгууллагуудын гаргасан стандарт зөвлөмжүүдээр ЦСО-ийн хүний биед үзүүлэх нөлөөллийг хэрхэн үнэлэх арга зүй, удирдамжийг багтаасан байна. 
Асуулга 7/5-ийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд цахилгаан холбооны системүүд ба радио төхөөрөмжүүдээс цацаргах радио давтамжтай ЦСО-ыг үнэлэх дэс дараалал ба тоон загварууд болон хэмжилтийн техникүүдийг боловсруулахад голлон анхаарсан байна. 
ITU-T K.52. зөвлөмж:  “ЦСО-нд хүний өртөж болох хязгаарыг дагаж мөрдөх заавар”. Эндээс нэмэлт өөрчлөлтүүд болон холбогдох програм хангамжийг харж болно. 
ITU-T K.61. зөвлөмж: “Цахилгаан холбооны тоног төхөөрөмжийн суурилуулалтын үед ЦСО-нд хүний өртөж болох хязгаарт нийцүүлэн ЦСО-ийн тоон утгыг таамаглах, хэмжих заавар” 
ITU-T K.70. зөвлөмж: “Радио холбооны станцын ойролцоо орчин дахь ЦСО-ийн нөлөөнд  хүн өртөх боломжийг хязгаарлах, бууруулах арга техникүүд” 
Эндээс нэмэлт өөрчлөлтүүд болон холбогдох програм хангамжийг авч болно. 
“ЦСО тооцоологч” нь хэрэглээний програм бөгөөд ITU-T K.70 зөвлөмжид тодорхойлсон арга зүйн дагуу нэвтрүүлэх антенны орчин дахь радио давтамжтай ЦСО-ийн нөлөөллийн түвшинг тооцоолно. 
ITU-T K.83. зөвлөмж: “ЦСО-ийн түвшинг хянах”. 
Эндээс алдааны залруулгыг харна уу.
ITU-T K.90. зөвлөмж: “Давтамж, чадлаас хамаарсан ЦСО-нд сүлжээний оператор хүний өртөж болох хязгаарт нийцүүлэн ажиллах дараалал ба үнэлэх арга техник” 
Эндээс нэмэлт програм хангамжийг үзнэ үү. 
ITU-T K.91. зөвлөмж: “Радио давтамжтай ЦСО-нд хүн өртөх боломжийг хянах, үнэлэх, дүгнэх заавар”
Эндээс нэмэлт програм хангамжийг үзнэ үү. 
ITU-R BS.1698. зөвлөмж: “Үл ионжуулагч  цацаргалтын хүний биед үзүүлэх нөлөөг үнэлэх зорилгоор дурын давтамжид ажиллаж байгаа газрын өргөн нэвтрүүлгийн системийн ЦСО-г үнэлэх” 
ITU-D. 23/1 асуулгын тайлан: “ЦСО-нд хүн өртөж болох тухай стратеги ба бодлогууд” 
ITU-R-аас гаргасан “Спектрийн хяналт” гарын авлага 
 
Олон улсын цахилгаан техникийн хорооны (ОУЦТХ)-ны стандартууд 
Олон Улсын Цахилгаан техникийн Хороо (ОУЦТХ)-нь IEC стандартуудыг баталдаг.
ОУЦТХ нь 1906 онд байгуулагдсан  ашгийн бус статустай төрийн бус байгууллага юм.
ОУЦТХ-ны гишүүд нь үндэсний зөвлөл бөгөөд үйлдвэрлэл, засгийн газрын байгууллага, нийгэмлэгүүд болон академиас сонгогдсон мэргэжилтэн, төлөөлөгчид байдаг. Эдгээр нь ОУЦТХ-ны техникийн болон үнэлгээний ажилд оролцдог.
ОУЦТХ-ны техникийн хороо-106 нь цахилгаан, соронзон ба ЦСО-нд хүн өртөж байгааг үнэлэх хэмжилт ба тооцооны аргын талаар олон улсын стандарт бэлтгэх үүрэгтэй. 
Холбогдох ОУЦТХ-ны стандартуудыг IEC TC106 web site вэб хуудаснаас үзэх боломжтой.
Тэмдэглэл: ОУЦТХ ба ҮИЦХОУХ байгууллагууд нь ЦСО-ийн стандартуудтай холбоотой асуудлыг хамтран хариуцахаар тохиролцсон байдаг. 
ЦСО-ийн нөлөөнд хүн өртөж болох хязгаарын утгуудыг ҮИЦХОУХ, харин ЦСО-н нөлөөнд хүн өртөж байгаа түвшинг үнэлэх стандартыг ОУЦТХ боловсруулдаг байна. 
IEEE-ийн стандартууд 
Цахилгааны болон Электроникийн Инженерүүдийн Хүрээлэн (ЭИХ-IEEE) нь радио давтамжийн 3 КГц-300 ГГц-ийн цараанд ЦСО-ыг үнэлэх, баталгаажуулах стандартыг боловсруулсан. 
ЦСО-той холбоотой IEEE-ийн стандартуудыг IEEE web site веб сайтаас “EMF” гэсэн хайлтаар харж болно.
IEC ба IEEE байгууллагууд нь албан ёсоор хамтран ажиллаж мэдээлэл солилцдог. 
IEC ба IEEE байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн ирээдүйд IEC-ээс гаргах ЦСО-ийн үнэлгээний стандартууд нь IEEE-ийн логотой байх бөгөөд IEEE-ийн стандарт байдлаар ашиглагдах боломжтой болох юм. 
MNS стандартууд - ЦСО-ийн хүнд үзүүлэх нөлөөлөл
 
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц -ээс 300 ГГц хүртэл) стандарт
Стандартын тэмдэглэгээ : MNS 5594-2015 20 х
Энэ стандартын зорилго нь 3 кГц-ээс 300 ГГц хүртэлх радио давтамжтай цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон орны үйлчлэлийн улмаас хүний эрүүл мэндэд учирч болох хортой нөлөөний хэм хэмжээг тогтоож, хүмүүсийг энэхүү нөлөөнөөс хамгаалахад оршино. Энэ стандартаар 3 кГц-ээс 300 ГГц хүртэлх давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх хортой нөлөөнөөс хамгаалах зөвлөмжүүдийг санал болгоно. Зөвлөмжүүдийг үндсэн хязгаарлалт (ҮХ), хүлцэх хамгийн их нөлөө (ХХН) гэсэн хоѐр үзүүлэлтийг ашиглан томъѐолно. ҮХ нь дотоод орон, хувийн шингээлтийн хурд (ХШХ), гүйдлийн нягтын хязгаарыг заадаг бол ҮХ-ээс уламжлан гардаг ХХН нь гадны орон хийгээд индукцын ба контактын гүйдлийн хязгаарыг үзүүлнэ. Зөвлөмжүүд нь электростимуляцтай холбоотой болон эдийн ба бүхэл биеийн халалтаас үүдэлтэй үзэгдлүүдээс хамгаалахад чиглэх бөгөөд хүнд учрах бүхий л үйлчлэлд хэрэглэх зориулалттай. Эдгээр зөвлөмж нь эмч нар хийгээд эмнэлгийн ажилтнуудын удирдлагын доор өвчтөнд эмчилгээний зориулалтаар нөлөөлөхөд хамаарахгүй.  Стандарт харах
http://estandard.gov.mn/file.php?sid=495; 
Хүний биед ойр хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөллөөр үүсэх онцгой шингээлтийн хэмжээг тодорхойлох арга (30МГц-ээс 6 ГГц-ийн давтамжийн цараанд)
Стандартын тэмдэглэгээ : MNS 6499-2015 53 х
Энэ стандартаар 30 МГц-ээс 6 ГГц-ийн давтамжийн цараанд хүний биед ойр хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөллөөр үүсэх онцгой шингээлтийн хэмжээ (цаашид ОШХ гэх)-г тодорхойлно. Энэ стандарт нь хүний биед 200 мм хүртэлх зайд байрлах өөрөөр хэлбэл, нүүрний өмнө болон гарт барьсан, эсвэл туслах хэрэгслээр биед болон хувцасанд холбосон цахилгаан соронзон орныг цацаргагч бүх төрлийн утасгүй холбооны төхөөрөмжид хамаарна. Энэ стандарт нь зөвхөн хөдөлгөөнт гар утас, утасгүй микрофон, нэмэлт өргөн нэвтрүүлгийн төхөөрөмж ба компьютерийн радио нэвтрүүлэгчээр хязгаарлагдахгүй биед суурилуулсан төхөөрөмж, бие-дэмжлэгтэй төхөөрөмж, ширээний төхөөрөмж, нүүрний өмнө тулсан төхөөрөмж, гарт барих төхөөрөмж, зөөврийн компьютер, үе мөчинд суурилуулсан төхөөрөмж, олон зурвасын төхөөрөмж, товчлуур дарж ярьдаг төхөөрөмж, хувцастай нэгтгэсэн төхөөрөмж зэрэг ерөнхий ангиллын төхөөрөмжүүдэд хамаарна.  Стандарт харах
http://estandard.gov.mn/file.php?sid=7151;
Хүнд нөлөөлж байгаа радио давтамжтай цахилгаан соронзон орны хэмжилт ба тооцоо (100 кГц –ээс 300 ГГц хүртэл)
Стандартын тэмдэглэгээ : MNS 6574-2016 47 х
Энэ стандартад 100 кГц-ээс 300 ГГц хүртэл давтамжтай цахилгаан соронзон орны нөлөөгөөр хүний бие организмд индукцэлсэн орон ба гүйдлийн нийт хэмжээг хэмжих ба тооцоолох аргыг үзүүлсэн. Энэ стандартын зорилго нь аюул учруулах чадамжтай цахилгаан соронзон орныг цахилгаан соронзон үүсгэгчийн ойрын болон алсын орны аль алинд нь хэмжих ба тооцоолох хамгийн зохистой аргууд хийгээд хэмжих багажуудыг зөвлөмж болгоход оршино. Цахилгаан соронзон орноос хүнд учрах нөлөөний байж болох дээд хэмжээг “MNS 5594, Радио давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц -ээс 300 ГГц хүртэл)” стандартаас үзэж болно. Энэ зөвлөмжид шүүрлийн ба ойрын орны хэмжилт, мөн түүнчлэн хүний биеэр гүйх гүйдлийг хэмжих асуудлыг авч үзнэ. Хувийн шингээлтийн хурд (ХШХ)-ыг хэмжих ба тооцоолох асуудлыг өөр стандартаар зохицуулсан билээ.  Стандарт харах
http://estandard.gov.mn/file.php?sid=7342;
 
 
6. Түгээмэл асуулт ба хариултууд 
Гар утас ба ЦСО-ийн тухай түгээмэл  асуулт ба хариултууд 
• Гар утас болон үүрэн холбооны бааз станцаас хүний биеийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөллүүд үүсгэдэг вэ? 
ДЭМБ-ын 2013/09/20-ны мэдэгдэл. 
Энэ асуултад ДЭМБ нь өндөр ач холбогдол өгдөг. “Гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хирээр нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө нь бага багаар нэмэгдэж байна”.
Гар утаснаас үүсгэж байгаа радио давтамжтай ЦСО-ийн хэмжээ хөдөлгөөнт холбооны бааз станцтай харьцуулахад 1000 дахин их байдаг бөгөөд хүний биед сөргөөр нөлөөлж байгаа нөлөөллүүд нь ихэнхдээ гар утаснаас үүдэлтэй болохыг судалгаагаар тогтоогоод байна. Судалгааг дараах асуудлуудыг хамруулсан. Үүнд:
-Хорт хавдар
-Бусад эрүүл мэндийн нөлөө
-Цахилгаан соронзон нөлөө
-Зам тээврийн ослууд
Хорт хавдар 
Олон улсын хавдар судлалын агентлаг нь гар утаснаас цацаргах Радио давтамжийн цацаргалт болон тархины хавдрыг (глюком ба акустик мэдрэл) хооронд нь харьцуулсан өвчин тарацын судалгаанд үндэслэн гар утаснаас үүсгэж байгаа цахилгаан соронзон цацаргалт нь хавдар үүсгэх магадлалтай (Бүлэг2В) гэж тогтоосон.
Харин судалгаагаар үүрэн холбооны бааз станцаас цацаргах ЦСО-ийн хүч нь хорт хавдрын болон бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Бусад эрүүл мэндийн нөлөө 
Эрдэмтэд тархины үйл ажиллагаа, хариу үйлдэл үзүүлэх хугацаа, нойрны өөрчлөлт зэрэг гар утас хэрэглэснээр эрүүл мэндэд үүсэх үр нөлөөг мэдээлсэн. Эдгээр нөлөө нь бага бөгөөд эрүүл мэндэд илэрхий нөлөөгүй байна. Эдгээр ололтыг батлахын тулд илүү их судалгаа хийж байна.
Цахилгаан соронзоны нөлөө 
Гар утсыг эмчилгээний төхөөрөмжүүдийн ойролцоо байрлуулахад үйл ажиллагаанд нь тодорхой нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ энэ эрсдэл нь 3G сүлжээ болон шинэ технологиудын ачаар багасаж байна. Мөн гар утасны сигнал нь нисэх онгоцны холбоонд нөлөөлж болохуйц байна. Иймд зарим улсад нислэгийн үеэр гар утас хэрэглэхийг хязгаарладаг. 
Зам тээврийн осол 
Судалгаанаас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас (утсаа барих эсхүл чихэвч, Bluetooth гэх мэт бүх төрлөөр) ашиглах нь зам тээврийн осол гаргах эрсдэлийг 3-4 дахин нэмэгдүүлдэг байна. 
Дүгнэлт 
Тархины хавдар өсөж байгаа эрсдэл нь гар утас хэрэглэснээс үүдэлтэй гэж тогтоогоогүй ч ДЭМБ-аас гар утсыг 15 жилээс илүү хэрэглэж буй орчин үеийн залуучуудын хүрээнд  тархины хорт хавдрын талаарх цаашдын судалгааг үргэлжлүүлэн хийж байна.
 
• Гар утас цацраг ялгаруулдаг уу? 
Тийм. Гар утас нь радио давтамжтай ЦСО-г агаарт дамжуулдаг ба үүнийг радио сигнал гэнэ.
 
Гар утас нь хэдий хэмжээний чадалтай вэ?
Гар утас нь хамгийн ихдээ 2 вт хүртэлх чадлыг дамжуулдаг ба чадлын хэмжээ нь бааз станц хэр ойр, хол байгаагаас шалтгаалан чадал нь ихсэж багасна.
 
Миний гар утасны ЦСО-ийн хэмжээ өөрчлөгдөхүү?
Тиймээ, гар утас нь аль болох хамгийн бага чадлаар холбоо тогтоох зориулалттай бөгөөд ЦСО-ийн цацаргалтыг чанартай холбоо тогтоох хамгийн бага түвшинд автоматаар тохируулдаг. 
 
Гар утасны ерөнхий чадал хэд вэ?
Гар утасны ерөнхий чадал нь 10-100мВт байна. Харин хөдөө үүнээс ерөнхийдөө илүү байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс харна уу.
1. Output power distributions of terminals in a 3G mobile communication network. 
2. Determinants of mobile phone output power in a multinational study: implications for exposure assessment.
 
WHO Fact Sheet No.193 - Electromagnetic fields and public health: mobile phones.
 
Гар утасны хамгаалалтын гэр нь цацаргалтыг бууруулах уу?
Үгүй. Гар утас нь холболт тогтоож чадах хамгийн бага чадлаар хамгийн ойрын бааз станцруу холбогддог. Хэрэв гар утасны хамгаалалтын гэр нь радио сигналыг хаавал гар утаснаас чадал их шаардана эсвэл сигналыг тасалдуулах муу нөлөөтэй байна. 
 
WHO Fact Sheet No.193 - Electromagnetic fields and public health: mobile phones.
Хэрэв гар утас нь бааз станцтай ойрхон бол бага ЦСО-ийг цацаргах уу?
Тиймээ. Хэрэв гар утас нь бааз станцтай ойр бол боломжит хамгийн бага чадал, хамгийн бага ЦСО-ийн цацаргалтаар ойр байх бааз станцтай өндөр чанартай холболт тогтоож чадна.
 
Гар утасны дэлгэц дээрх сигналын түвшин бүрэн үед ЦСО-ийн цацаргалт бага байхуу?
 
Тиймээ. Гар утасанд сигнал сайн ирж байвал түүнээс гарах ЦСО-ийн цацаргалт нь байж болох хамгийн бага түвшинд байна.
 
Гар утсаар техт бичих нь дуудлага хийхээс бага ЦСО-ийг цацаргахуу?
 
Тиймээ. Гар утсаа аль болох толгойноосоо хол байлгах тохиолдолд хүний биед нөлөөлөх ЦСО-ийн түвшин бага байна.
Эх сурвалж:
WHO Fact Sheet No.193 - Electromagnetic fields and public health: mobile phones.
 
Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол гар утасны ЦСО-д илүү эмзэг байдаг уу?
 
Энэ бол маш чухал асуулт бөгөөд судалгаанууд үүнд чиглэн хийгдсээр байна.
 
ДЭМБ-аас эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны үр дагаварт судалгаа хийгдэж, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж буй шалтгаан, үр дагавар байхгүй байна гэж тэмдэглээд байна.
 
Хүүхдийн толгойны хэмжээ жижиг тул насанд хүрсэн хүнээс илүү ЦСО-ийн шингээдэг тул олон тооны эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн гар утасны хэрэглээг хязгаарлахыг зөвлөж байна. Хүүхдүүд чихэвч, чанга яригчтай утас эсвэл SMS сонголтыг ашиглахыг зөвлөж байна.
 
National Health Agency Information on Mobile Phones and Children
Public Health England
European Commission
The Health Council of the Netherlands
  Scientific Council of Swedish Radiation Safety Authority (SSM)
US Food and Drug Administration
The Royal Society of Canada
  Australian Radiation Protection and Nuclear Safety Agency (ARPANSA)
  Statement from the Nordic Radiation Safety Authorities
  Norwegian Institute of Public Health - Folkehelseinstituttet (FHI)
Scientific Advisory Committee on Radio Frequencies and Health, CCARS (Spain)
 
 
 
Бааз станц ба ЦСО-ийн түгээмэл асуулт ба хариултууд
 Бааз станцын орчимд ЦСО-ийн түвшин ямар байх вэ?
Хөдөлгөөнт холбооны бааз станцаас олон нийтийн бүсэд болон хүрээлэн буй орчинд цацаргаж буй ЦСО-ийн түвшин маш бага буюу радио телевизийн өргөн нэвтрүүлэг гэх мэт бусад радио нэвтрүүлэгчийн суурь түвшинтэй ижил байдаг. 
Бааз станцын антеннууд ихэвчлэн өндөрлөг цэгт буюу цамхаг, орон сууц, барилга байгууламжуудын дээр суурилах зориулалттай байдаг. 
ДЭМБ нь ЦСО-ийн тухай эрдэм шинжилгээний судалгаа, бааз станцын орчим дахь ЦСО-ийн талаарх судалгааг тогтмол хянаж байдаг.
ДЭМБ нь бааз станцын орчим болон байгаль орчин дах ЦСО-ийн түвшний талаар дараах тэмдэглэлийг нийтэлсэн байна. Үүнд:
“Хөдөлгөөнт холбооны бааз станцууд нь хүний биед ирэх ЦСО-ийн нөлөөллийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа хэдий ч олон нийтэд хүрэх сигналын түвшин нь маш бага бөгөөд радио, телевизийн нэвтрүүлэгчтэй ерөнхийдөө төстэй юм”
“Маш олон тооны судалгаа, шинжилгээгээр хүмүүсийн амьдрах орчинд ЦСО-ийн түвшин маш бага байгааг нотолж байна.”
“Сүүлийн үеийн судалгаануудаас үзэхэд бааз станцаас хүний биед нөлөөлөх түвшин нь антенны байршил болон бусад нөхцөлүүдээс шалтгаалан Олон улсаас тодорхойлсон хүний эрүүл мэндэд нөлөөлж болох стандарт түвшингийн 0.002%-2%-д байна”.   
 Бааз станцын ойролцоо амьдрах, эсвэл сургууль, эмнэлэгийн ойролцоо бааз станцыг байрлуулах нь аюулгүй юу?
Тийм ээ. Хөдөлгөөнт холбооны бааз станцууд нь олон нийтийн орчинд ойр байх зориулалтаар маш бага чадалтай, маш сул ЦСО-ийн цацаргалтын түвшинтэй бүтээгдсэн тул ямар ч аюулгүй юм.  
ДЭМБ-аас тэмдэглэхдээ:
“Өнөөг хүртэл цуглуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд бааз станц болон утасгүй сүлжээнээс гарч байгаа радио сигнал нь маш сул тул энэ нь эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үүсгэх шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна”
“Өнөөг хүртэлх судалгааны дүн нь бааз станцуудын радио сигнал нь байгаль орчны сөрөг нөлөөлөл, хорт хавдар эсвэл бусад өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг нотлохгүй байна “ гэжээ.
Эх сурвалж: 
1. WHO Backgrounder May 2006 – Base stations and wireless technologies 
2. WHO Online Q&A September 2013
Бааз станцын антеннууд нь хот, суурин газарт барилга, орон сууцны дээвэрт суурилах эсвэл хамгийн ойрын барилгуудаас хангалттай зайд суурилагддаг байна. Мөн бага чадалтай бааз станцууд нь орон сууц ба барилга байгууламжийн дотор суурилдаг. 
Хэрэглэгч цөөн хөдөө, орон нутагт хөдөлгөөнт холбооны хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор өндөр чадалтай бааз станцыг өндөрлөг цэгт болон өндөр цамхагт суурилуулдаг. 
Бааз станцын цацаргалт нь антенны байршил болон орчны нөхцөлөөс шалтгаалан хүний биед сөрөг нөлөө үзүүлж болох Олон улсын стандарт цацаргалтын түвшингийн 0.002%-2%- д байдаг. Энэ хэмжээ нь радио телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн цацаргалттай харьцуулахад бага юм.
Бааз станцын цацаргалтын хэмжээ нь Үл ионжуулагч цацрагаас хамгаалах олон улсын хороо (ҮИЦХОУХ)-оос тогтоосон хүний биед нөлөөлөх аюулгүйн түвшний хязгаараас хэтрэхгүй байна. Бааз станц нь тус стандарт шаардлагыг зөрчихгүй үйлдвэрлэгдэх ба үйл ажиллагаа явуулах ёстой.
Олон улс орны зохицуулах байгууллагуудаас хийгдсэн бааз станцын ЦСО-ийн хэмжилтийг үзэхэд олон нийтийн газар нөлөөллийн түвшин нь ерөнхийдөө ҮИЦХОУХ-ны тогтоосон удирдамжаас бага байгааг баталж байна.
Үнэн хэрэгтээ хүмүүсийн нягтаршил ихтэй, гар утас их хэрэглэдэг газар болон ойролцоо бааз станцын тоог нэмэгдүүлж ЦСО-ийн  түвшинг бууруулдаг. 
Яагаад гэвэл гар утас нь зөвхөн хамгийн ойрын бааз станц руу л бага чадлаар, бага эрчим хүчээр дамжуулалт хийх ба сүлжээний хувьд ч  бааз станц, сүлжээтэй ойр хэрэглэгчидтэй холбогдвол холболтын чанар сайн байна.
Тиймээс ЦСО-ийг багасгахын тулд хэрэглэгчидтэй ойр бааз станцуудыг байрлуулах шаардлагатай.
 Илүү олон бааз станц нь ЦСО багасгах уу?
Тийм ээ. Үнэн хэрэгтээ хүмүүс гар утас хэрэглэдэг газартай ойролцоо бааз станцын тоог нэмэгдүүлж ЦСО-ийн түвшинг бууруулдаг. 
Яагаад гэвэл гар утас нь зөвхөн ойр зайд байрлах бааз станц руу дамжуулалт хийвэл бага чадал зарцуулж чадна, мөн сүлжээ нь зөвхөн ойролцоо байх хэрэглэгчидтэй холбогдоход илүү чанартай, үр дүнтэй ажилладаг. 
Тиймээс ЦСО-ийг багасгахын тулд бааз станцуудыг хэрэглэгчидтэй ойр байрлуулдаг. 
 Эмнэлгийн ойролцоо бааз станц байрлуулах нь аюулгүй байх уу?
Тийм ээ. Эмнэлэг дотор гар утасны сүлжээ хамгийн сайн байх шаардлагатай тул маш олон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд гар утасны бааз станцыг эмнэлгийн дээвэр дээр байрлуулдаг. 
Мөн гар утасны сүлжээг сайжруулахын тулд эмнэлэг дотор нэмэлтээр дотор зориулалттай бага чадлын станцыг суурилуулж сүлжээ зохион байгуулдаг.
 Бааз станцын антенны өмнө хязгаарлалтын бүс байдаг уу?
Тийм ээ. Бааз станцын эгц урд радио цахилгаан соронзон оронгийн түвшин нь Үл ионжуулагч цацрагаас  хамгаалах олон улсын хорооноос (ҮОЦХОУХ) тогтоосон хүний биед нөлөөлөх түвшингөөс хэтэрч болно. Иймээс бааз станцын хязгаарлалтын бүс байдаг.
Бааз станцын энэхүү хязгаарлалтын бүс нь олон нийтийн амьдрах орчноос зайтай зөвхөн антенны орчимд л байна.  
Хөдөлгөөнт холбооны операторууд нь бааз станцын хязгаарлалтын бүсийг сайтын зураг төсөлд тусган баталгаажуулах шаардлагатай юм.
ЦСО-ийн стандартын талаарх түгээмэл асуулт хариултууд
 ЦСО-ийн хүний биед нөлөөлөх стандартыг хаанаас тогтоосон бэ?
Улс орнууд ЦСО-ийн нөлөөллийн талаарх өөрийн үндэсний стандартыг баталсан байдаг.
Гэхдээ эдгээр үндэсний стандартууд нь Үл ионжуулагч цацрагаас  хамгаалах олон улсын хорооноос (ҮОЦХОУХ) тодорхойлсон удирдамжийг мөрдлөг болгох ёстой. 
Энэхүү төрийн бус байгууллага нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-тай алба ёсны харилцаатай ба дэлхийн бүхий л газраас ирүүлсэн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүнгүүдийг үнэлж дүгнэдэг байна.
Эдгээр үнэлгээ судалгаанд үндэслэн ҮОЦХОУХ нь ЦСО-ийн нөлөөлөл, хязгаарын түвшингийн талаарх удирдамжаа гаргадаг ба энэхүү удирдамжийг үе үе хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчилдэг байна.
 Стандартуудад аюулгүйн харьцааг тогтоосон байдаг уу?
Тийм ээ. Үл ионжуулагч цацрагаас  хамгаалах олон улсын хорооноос  (ҮОЦХОУХ)-оос тодорхойлсон аюулгүйн харьцаагаар тогтоосон байдаг. 
ҮОЦХОУХ нь мэргэжлийн ажилчдын хувьд ЦСО-ийн аюулгүйн коэффициент нь 10 бол олон нийтийн хувьд 50 гэж тогтоосон байна.
Хязгаарлалтын коэффициент нь аливаа шинжлэх ухаанаар тодорхойгүй байгаа нөхцөлийг тооцох зорилготой.
 
 
 Аюулгүй байдлын стандартаар хүүхэд, жирэмсэн эхчүүд хамгаалагдсан уу?
Тийм ээ. ҮОЦХОУХ-оос тодорхойлсон ЦСО-ийн цацаргалтын удирдамжийг эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухааны судалгаануудад үндэслэн бүх насныхан ба үүн дээр хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ЦСО-ийн аюулгүйн түвшнийг хангалттай тооцож тогтоосон байдаг. 
 Цахим суулгацтай (electronic implant) хүмүүс аюулгүй байдлын стандартаар хамгаалагдах уу?
Бүх тохиолдолд биш. Цахим суулгац нь ихэвчлэн цахилгаан болон электрон төхөөрөмжүүд болон гар утас, радио нэвтрүүлэгчүүдтэй радио долгионы харилцан нөлөөлөлд орох эрсдэлтэй байдаг. 
Цахим суулгацыг харилцан нөлөөллөөс хамгаалахын тулд радио давтамжийн онцгой харилцан нөлөөллийн ба хамгаалалтын стандартуудыг баталсан байдаг. 
Суулгацтай хүмүүс нь өөрсдийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс энэхүү харилцан нөлөөллийн эрсдэлийн талаар зөвлөгөө авах хэрэгтэй. ҮОЦХОУХ –оос гаргасан хүний эрсдэлийн удирдамж нь цахилгаан төхөөрөмжүүд хоорондын харилцан нөлөөллөөс хамгаалахаар загварчлагдаагүй байна.
ЦСО төгсгөлийн асуулт, хариултууд
Гар утас ашиглан өндөг эсвэл эрдэнэ шишийн үрээр хоол хийх боломжтой юу?
Үгүй. Гар утаснаас гарч буй ЦСО-ийн цацаргалт маш бага тул өндөг, эрдэнэ шишийн үр болгох ямар ч боломжгүй. Зарим сонирхогчид бүтээгдэхүүнээ борлуулах эсвэл арилжааны зорилгоор бодит байдлыг гуйвуулан зар сурталчилгаа бэлтгэж интернетэд байршуулсан байдаг.
Энэ мэт олон нийтэд тархсан хуурамч мэдээллүүдэд хариулт өгөхийн тулд олон тооны олон улсын судалгааны төвүүд лабораторийн нөхцөлд ижил туршилт, гар утасны онолын тооцоог хийж эдгээр цуурхлыг хуурамч гэдгийг баталсан байдаг. Тухайлбал өндгийг гар утасны ялгаруулах чадлаас 10 дахин илүү чадлаар 65 минутын туршид шарсны дараа өндгийг хагалж үзэхэд өндөгний дотор ямар ч хэмжээний энергийн нөлөө үзүүлээгүй байна. Мөн өөр нэг туршилтаар 200 ширхэг гар утас өндөгний хажууд байршуулсны дараа ч өндөгний дотор ямар нэгэн нөлөө үзүүлээгүй болохыг баталсан байна.
Гар утасны гаралтын чадал хүний тархийг хэт халаах боломжтой юу?
Үгүй. Гар утасны хамгийн их гаралтын чадал 2 ватт, ихэнх тохиолдолд 0.25 ваттаас бага байна. Биеийн тамирын дасгал хийсний дараа эсвэл биеийн ил хэсэг наранд халахтай адил хэмжээний халалт цахилгаан соронзон долгионы дулааны нөлөөгөөр хүний биеийг бага зэрэг халаах боломжтой гэхдээ энэ нь хүний тархийг хэт халааж чадахгүй юм. 
Гар утаснаас ялгарч буй дулаан нь зөвхөн радио цацаргалтаас үүсдэггүй болохыг мэдэх хэрэгтэй. Гар утсаар удаан ярихад батерей нь бага хэмжээгээр халдаг байна.
Гар утас ашиглах нь аянга цахилгааныг татдаг уу?
Цахилгаан цэнэг бүхий үүл нь өөрийнхөө энергийг газарт хамгийн ойрхон дамжуулагч ашиглан шингээдэг. Жишээ нь: мод, байшин эсвэл хүн гэх мэт. Хэрэв хүн нь мод, байшин барилга, шон гэх мэт зүйлтэй ойр байгаа тохиолдолд аянга цахилгаанд өртөх магадлал маш бага. 
Бороо эсвэл аянгатай аадрын үед гар утас нь (ашигласан ч, ашиглаагүй үед ч) аянгад цохиулах багаж болж чадахгүй юм.
Тэгсэн хэдий ч, хүмүүс аянгатай борооны үед эрчим хүчийг газардуулах боломжгүй ил задгай газар, говь цөлд явахдаа хөдлөхгүй байх шаардлагатай учир нь аянга нь газар дээр аль ойрхон байгаа зүйлээр дамждаг. Тухайлбал биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ 2 гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлэн чихээ дарах байрлалыг сонгох хэрэгтэй. 
Гар утаснаас болж шатхуун түгээгүүрт гал гарах уу?
Үгүй. Гар утасны ЦСО болон шатахуун түгээгүүрийн гал гарах үзэгдлийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Их Британи нь Шатахууны институти болон Австралийн зам тээврийн аюулгүйн хорооны тайланд үндэслэн гар утаснаас шалтгаалж шатахуун түгээх станцад гал гарах ямарч үндэслэл, нотолгоо байхгүй байна гэж мэдээлжээ. 
7. ОУЦХБ ЦСО-ийн мэдээлэл
Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) нь чиг үүргийнхээ хүрээнд цахилгаан соронзон орон хүний биед нөлөөлөх нөлөөлөлтэй холбоотой хэд хэдэн үйл ажиллагаа явуулдаг. 
ITU-T Activities on EMF
  ITU-T EMF Flyer – Human Exposure to Electromagnetic Fields
 ITU-T EMF Estimator
ITU-T Recommendations on Human Exposure to EMF
 
8. ХХЗХ-ны ЦСО-ийн мэдээлэл
Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны үндсэн үйл ажиллагаануудын нэг нь Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих юм. 
“Радио давтамжийн цацаргалтын хүний биед үзүүлэх нөлөөний хязгаарын түвшнийг Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-оос Үл ионжуулагч цацаргаас хамгаалах олон улсын хороо (International Commission on Non-Ionizing Radiation Protection) –ны зөвлөмж, удирдамжын дагуу тогтоосон. Стандартын дагуу хөдөлгөөнт холбооны радио давтамжийн 900 МГц (2G)-ийн зурваст радио давтамжийн цацаргалтын хэмжээ нь 4.5 вт/м2, 1800 МГц (2G, 4G)-ийн зурваст 9 вт/м2, 2000 МГц (3G), 2500 МГц (4G)-ийн зурваст 10 вт/м2 хүртэл байна”.
 
“ХХЗХ-ны радио долгион хяналтын олон удаагийн хэмжилт, шалгалтын дүнгээс үзхэд сууршилын бүсийн дотор болон гадна орчинд Радио давтамжийн цацаргалтын дундаж түвшин нь Монгол улсын нийслэл болон орон нутагт дунджаар 0.004 вт/м2  байна. Энэхүү цацаргалтын түвшин нь олон улсаас тогтоосон стандарт хэмжээнээс олон 100 дахин бага (<1.0 % зөвшөөрөгдөх цацаргалтын хязгаар) байна.
Дараах линкээр тус хорооны талаарх мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцах мөн ЦСО-ийн нөлөөллийн хэмжилт шалгалтуудын тайлантай танилцаж болно.
www.crc.gov.mn;
www.crc.gov.mn/k/2Qt 
 
 
9. Нэмэлт мэдээллүүд
 ДЭМБ-ын эх сурвалж
• WHO EMF Home
• WHO Q&A – Mobile phones and base stations
• WHO Fact sheet 193 – Electromagnetic fields and public health: mobile phones
• WHO Fact sheet 304 – Base stations and wireless technologies
• WHO Standards and Guidelines
 
 Үл ионжуулагч цацрагаас  хамгаалах олон улсын хороо (ҮОЦХОУХ) эх сурвалж
• ICNIRP Web Site
• ICNIRP EMF Publications
 
 Үндэсний засгийн газрын эх сурвалж
• Communications Regulatory Commission of Mongolia
 
• Australian Radiation Protection and Nuclear Safety Agency (ARPANSA)
• Japan Ministry of Internal Affairs – Protection from Radio Wave Environment
• Korea, National Radio Research Agency 
• UK National Health Service – Mobile Phone Safety FAQ
• Swiss Federal Office of Public Health – Electromagnetic Fields
• Health Canada – Safety of cell phones and cell phone towers
• U.S. Food and Drug Administration
• US Federal Communications Commission – FAQ Wireless Phones
• India, Department of Telecommunications
 
 Төрийн бус байгууллагууд
 
• EMF-Portal
• Japan EMF Information Centre (JEIC)
 
 
10. ОУЦХБ-ын тухай
Тухай
Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) нь НҮБ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) агентлаг юм.
ОУЦХБ нь энэхүү ЦСО-ийн гарын авлагыг гишүүн орнуудын засгийн газрууд, хувийн байгууллагууд болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран боловсрууллаа. 
Энэхүү гарын авлага нь ОУЦХБ болон ДЭМБ-аас гаргасан шинэ мэдээлэл эсвэл судалгааны үр дүнд байнга шинэчлэгдэх болно.
Холбоо барих
Энд дарж  ОУЦХБ-та холбогдоно уу. 
 
Ном зүй
Олон улсын цахилгаан холбооны байгууллага  http://www.itu.int
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  http://www.who.int
ЦСО-ийн тайлбар Series http://www.emfexplained.info
Гар утас үйлдвэрлэгчдийн форум http://www.sartick.com/
GSM холбоо http://www.gsma.com/health
Австралийн Мобайл Цахилгаан Холбоо http://www.amta.org.au/
 
11. Товчилсон нэрийн тодорхойлолт
ОУЦХБ - Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага
ОШХ - Онцгой Шингээлтийн Хэмжээ
ЦСО - Цахилгаан соронзон орон
ҮОЦХОУХ - Үл Ионжуулагч Цацрагаас Хамгаалах Олон Улсын Хороо
ОУЦТХ - Олон Улсын Цахилгаан Техникийн Хороо
АБОУХ - Аюулгүй Байдлын Олон Улсын Хороо
ЦЭИИ - Цахилгаан ба электроник инженерийн институт
РД -  Радио Давтамж
ДЭМБ - Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
ЦСО - Цахилгаан Соронзон Орон
 
12. Танд хэрэгтэй зөвлөгөө     
Гар утас 
Гар утасны долгион тархинд хэрхэн нэвчдэг вэ?
 
Зураг 13. Гар утасны долгионы цацаргалт
Энэ зурагнаас үзэхэд хүний тархины гавлын ясны зузаанаас хамааран цахилгаан соронзон долгионы нөлөөг харуулж байна. Бага насны хүүхдийн тархины ихэнх хэсгийг гар утасны цацраг нэвтэлж байна. Учир нь бага насны хүүхдийн гавлын яс бэхжиж амжаагүй тул соронзон долгион гавлын ясыг нэвтлэн тархины ажиллагааг гэмтээх магадлал насанд хүрсэн хүнийхээс 46 хувиар илүү байдаг.
  
Зураг 14. Гар утасны аюулгүйн зөвлөгөө[13]
Гар утасны аюулгүйн зөвлөгөө ба зохистой хэрэглээ талаас нь авч үзвэл:                    Гар утас худалдан авах үед SAR (онцгой шингээлтийн хэмжээ)–н утга нь бага байлгахыг анхаарах хэрэгтэй. SAR=2Bт/кг бага байх, энэ үзүүлэлт нь гар утасны заавар дээр тодорхой бичигдсэн байх ёстой.
 Хэрэглэгчтэй холбогдох эхний хэдэн мөчид утсаа чихнээсээ хол байлгах хэрэгтэй. Түүнчлэн интернетэд орох үед туяаны хэмжээ нэмэгддэг тул энэ үед утсаа биедээ ойрхон байлгаж болохгүй.
 Биеэс 30-40 см-ийн зайтайгаар утсаа ашиглан мессеж бичих нь гар утасны антенны цахилгаан соронзон долгион нь зайнаас хамаарч хурдан буурдаг учир толгойноос хол байлгах арга юм.
 Цахилгаан шат болон аадар бороотой үед гар утсаараа ярихгүй /битүү орчинд гар утаснаас ялгарах цацрагийн хэмжээ илүү их өсдөг.
 Хөдөө орон нутагт явж байх үед сүлжээ тасрахаар гар утас ажиллахгүй гэж иргэд андуурдаг. Гэтэл гар утас автоматаар сүлжээгээ хайх үедээ илүү цацраг ялгаруулдаг. Тиймээс ч чихэвчээр ярих, сүлжээгүй газарт гар утсаа унтраах хэрэгтэй.
 Гар утсаа цэнэглэж байх үедээ утсаар ярихгүй байх, ярьсан тохиолдолд цэнэглэгчээ түр салгаж байх хэрэгтэй.
 Гар утасны баттерей дуусаж буй болон хамгийн бага байх үед утсаар бүү дуудлага хийгээрэй. Энэ үед цацрагийн хэмжээ 1000 дахин илүү хүчтэй байдаг бөгөөд энэ нь бүх төрлийн утсанд хамаатай юм.
 Гар утсыг бага ашиглах. 
WiFi төхөөрөмж
WiFi хэрэглээ нь богино хугацаа асар хурдтай өсөж олон нийтийн газар, гэр, ажил, сургууль гэх мэт бүхий л газарт ашиглагдаж байна. Хэдийгээр бид WiFi-г ашиглан мэдээллийг хурдан шуурхай, хялбархан олж авч байгаа нь гайхалтай боловч WiFi төхөөрөмжөөс цацаргах ЦСО нь эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой юм. Тухайлбал хөдөлгөөнт холбооны антеннаас 150 метрт байх цацаргалтын түвшин нь WiFi төхөөрөмжөөс 5 метрт байх цацаргалтын түвшинтэй ижил байдаг.
Хэрхэн зөв ашиглах вэ?
 Wi-Fi төхөөрөмжөө хүн багатай өрөөнд байрлуулах, онцын шаардлагагүй бол унтрааж хэвших. 
 Гэртээ утасгүй биш утастай интернет ашиглах.
 WiFi төхөөрөмжөөс 3-12 метрийн зайд ЦСО нь аюулгүй түвшинд байна.
 WiFi төхөөрөмжөөс гарах долгион нь хана нэвтлэх чадамжтай тул WiFi төхөөрөмжтэй хананы цаана унтдаг ороо байрлуулахгүй байх нь зүйтэй. 
  Зураг 15. WiFi замчлагч[14]
Телевизор
Телевизорууд цахилгаан соронзон долгион ялгаруулдаг уу?
Телевизор нь ойрхон зайд хангалттай их цацраг туяа цацаж байгаа бөгөөд энэ нь хүүхдэд илүү нөлөө үзүүлдэг байна. 
Телевизороос 1.5 м зайнаас телевизор үзэж байгаа бол цахилгаан соронзон орны цацраг туяаны нөлөөнд өртөх магадлал бага. 
 
 
 
 
 
 
 
 
 
Зураг 16. Телевизор болон компьютерийн ашиглах хугацаа[15]
 
Зөөврийн компьютер
Дэлгэцийн өмнө хэт удаан сууснаас нүд чихээр чилж, толгой өвдөх сөрөг талтай. Иймд 1-2 цаг тутамд амарч байх хэрэгтэй. Компьютерийн дэлгэцээс ялгарах гэрэл нь өрөөний гэрэлтүүлгээс 3-4 дахин хурц байдаг тул гэрэл дэлгэцэнд ойж гялбахаас сэргийлж, цонх болон хурц гэрэлтэй газраас хол байрлуулах, гэрлийн ойлтын эсрэг дэлгэцээ байрлуулах хэрэгтэй. Ер нь том дэлгэц нь жижиг дэлгэцээс илүү нүдэнд хор багатай байдаг. Таны нүднээс компьютерийн дэлгэц хүртэлх зай 50-60 см байх ёстой бөгөөд дэлгэцийнхээ тоосыг цаг үргэлж арчиж байх хэрэгтэй. Компьютерийн дэлгэц маш бага хэмжээний үл ионжуулагч цахилгаан соронзон долгион ялгаруулдаг.
Компьютерийнхээ хажууд кактус цэцэг байрлуулбал цахилгаан соронзон долгионы цацрагаас өөрийгөө хамгаалж чадна. Учир нь кактус цэцэг нь цахилгаан соронзон долгионыг шингээдэг юм.
Зураг 17. Зөөврийн компьютерийн нөлөө
 Зөөврийн компьютер ашиглаж байгаа тохиолдолд утастай сүлжээний холболтыг ашиглана уу.
 Зөөврийн компьютерыг хэрэглэхдээ өвөр дээрээ тавьж ашиглаж болохгүй.
Бичил долгионы зуух
Бичил долгионы зуух нь үл ионжуулагч радио давтамжийн цараанд багтдаг бөгөөд зөвхөн усны молекулыг хөдөлгөх чадалтай ба хоол хүнсэнд хорт цацраг шингээх боломжгүй юм.
Их Британийн хавдар судлалын төвөөс мэдээлэхдээ бичил долгионы зуух нь аюулгүй бөгөөд та зөвхөн бичил долгионы зуухны гарын авлагатай сайтар танилцаж зааврын дагуу ашиглах нь зүйтэй юм гэж тэмдэглэжээ.
 
Зарим судалгаагаар бичил долгионы зуух нь хүнсний бүтээгдэхүүний C витаминыг багасгадаг тул алдсан C витаминээ хүнсний ногоо, жимс жимсгэнээр нөхөж тэнцвэржүүлэх хэрэгтэй тухай зөвлөсөн байна.
 https://thehealthsciencesacademy.org/health-tips/microwave-radiation/;