Home / Articles / “ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СУУРИН СҮЛЖЭЭНИЙ...
“ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СУУРИН СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6580:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2018-07-27
“ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СУУРИН СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6580:2016” стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал “ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СУУРИН СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6580:2016”   стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаардлага MNS 6580:2016” стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Шалгаруулалтад оролцох зөвлөх нь тухайн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдүүлгийг ирүүлнэ.

Стандартыг боловсруулах зөвлөхөд тавигдах шаардлагууд:

  • Харилцаа холбооны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Барилгын доторх мэдээлэл холбооны сүлжээ, дэд бүтцийн төлөвлөлт, зураг төсөл, угсралт суурилуулалтын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай, /Тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно./
  • Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  • Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн.

Жич: Зөвлөх үйлчилгээг илүү үр дүнтэй болгох үүднээс хувь хүмүүс хамтран /түншлэлээр/ оролцож болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Б.Энхбат

Утас: 91117321, Мэйл хаяг: enkhbat@crc.gov.mn