Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2018-07-06
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийн хамгаалалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлийн хүүхэд, олон нийтэд зориулсан анимэйшн, инфографик хийлгэх зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  • Цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлийн хүүхэд, олон нийтэд зориулсан анимэйшн, инфографик
  1. Мэдүүлэг ирүүлэгч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичиг, мэдээллийг бүрдүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Ажиллах хүчний чадавх (мэдээллийн технологи, видео анимэйшн дизайн чиглэлээр мэргэшсэн,  мэргэжлийн ур чадвартай байх)
  • Тоног төхөөрөмж бүхий ажлын байрны танилцуулга,зураглал
  • Эргэлтийн хөрөнгө хүрэлцээтэй эсэхийг нотлох баримт
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, хийсэн анимэшн инфографикийн хуулбарын талаарх мэдээлэл
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 19-ны ажлын өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.   

 

ХАЯГ: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР

Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13

СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201

Утас: 304258

Факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn, batbold@crc.gov.mn

Цахим хуудас: www.crc.gov.mn