Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2018-06-26
  1.         Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол улсын харилцаа холбооны сүлжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн системийг бий болгох зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  • Монгол улсын харилцаа холбооны сүлжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн систем
  1. Мэдүүлэг ирүүлэгч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичиг, мэдээллийг бүрдүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Ажиллах хүчний чадавх (мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн,  мэргэжлийн ур чадвартай байх)
  • Тоног төхөөрөмж бүхий ажлын байрны танилцуулга,зураглал
  • Эргэлтийн хөрөнгө хүрэлцээтэй эсэхийг нотлох баримт
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 06 дүгээр сарын 26-нөөс 07 дүгээр сарын 04-ны ажлийн өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.   

 

ХАЯГ:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР

Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13

СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201

Утас: 304258

Факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn, battulga.g@crc.gov.mn

Цахим хуудас: www.crc.gov.mn