Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2018-06-14
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа  хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх ажлыг хийж гүйцэтгэхэд оршино.

Тус хороо нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тодорхой шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авч ажилладаг.

Мониторинг хийх  чиглэл:

  • Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хяналт тавих зорилгоор Улаанбаатар хотын хэт богино долгионы радиогийн эфирийн бичлэгийг нэгэн зэрэг, бүрэн хийж, хадгалах;
  • Радио өргөн нэвтрүүлгээр дамжуулж буй нэвтрүүлэг, төрөл жанр, хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй тайлан;
  • Хөтөлбөрийн бүтэц, түүнд гадаад болон дотоодын дууны эзлэх хувь хэмжээг өдөр бүрээр тодорхойлох;
  • Хөтөлбөрийн бүтэц, түүнд цаг, үе үйл явдлын мэдээ, сурвалжлагын нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээг тодорхойлох;
  • 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цагт эзлэх дотоод бүтээлийн хувь хэмжээ нь нөхцөл шаардлага хангасан эсэх /50 хувиас доошгүй/;
  • 1 цагт дамжуулах зар сурталчилгаа нь нөхцөл шаардлага хангасан эсэх /18 мин/;
  • 1 цагт нэвтрүүлж буй зар сурталчилгаанд эзлэх блок, блок тус бүрт ноогдох хугацааг тогтоох;
  • Зар сурталчилгаанд эзлэх нийгмийн шинжтэй зар сурталчилгааны хугацааг тогтоох, зар сурталчилгааг төрлөөр нь ангилах /үгэн зар, шторк гэх мэт/;
  • Зар сурталчилгааг нийлүүлэгч, үйл ажиллагааны чиглэл /салбар/-ээр нь ангилан гаргах;
  • 1 хоногийн хөтөлбөрийн нийт цагт эзлэх шууд болон хөтлөгчтэй нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ нь нөхцөл шаардлага хангасан эсэх /15 хувиас доошгүй/;
  • Хөтөлбөрт эзлэх соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн 1 сарын хөтөлбөрт эзлэх нийт хувь хэмжээг тодорхойлох;
  • Хүүхдийн нэвтрүүлгийн нийт цаг, 1 сарын хөтөлбөрт эзлэх хувь хэмжээ;
  • Мессежний болон ярианы тусгай дугаар ашиглан тааварт тоглоом, ая дууны сонгууль зэрэг уралдаант хэлбэрийн нэвтрүүлэг дамжуулсан байдал, эдгээр нэвтрүүлгийн 1 хоногийн хөтөлбөрт эзлэх нийт цаг,  хувь хэмжээ, үнэ тарифыг
  • ил тод мэдээлэх шаардлага хангасан эсэх /ашиглаж буй тусгай дугаар, тусгай дугаарын үнэ тариф/;
  • Насанд хүрэгчдэд зориулсан /18 наснаас дээш/ нэвтрүүлэгийг өглөө 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлсэн, давтан дамжуулсан эсэх
  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, бүдүүлэг үг хэллэг, яриа зэрэг зохисгүй контент дамжуулж буй эсэх
  • Бусад.

Тайлан мэдээ ирүүлэх хэлбэр:

  • “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын дагуу сар бүр тайлан гаргах, гэрээт ажлын хугацааны нэгдсэн дүн, мэдээг аналитик тайлангийн хамтаар боловсруулж ирүүлэх;
  • Эфирийн өдөр бүрийн дэлгэрэнгүй протокол
  • Хяналт, мониторингийн үзүүлэлт /чиглэл/ тус бүрээр шаталсан дэлгэрэнгүй, хураангуй тайланг цаг, хоног, 7 хоног, сар бүрээр гаргах
  • Үүссэн гомдол маргааныг шийдвэрлэх зорилгоор хөтөлбөрийн агуулгатай холбоотой тодорхой цагийн бичлэг ирүүлэх
  • Бусад
  1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

3.1. Зөвлөх хуулийн этгээдийн танилцуулга, гэрчилгээний хуулбар, дүрэм;

Зөвлөх болон хяналт, мониторинг хийх ажлын хүрээнд хамрагдаж байгаа этгээд нь компанийн тухай хуулийн 6.14-т заасан /нэг/ нэгдлийн оролцогчид биш байна.

Зөвлөх нь хорооноос олгодог өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгч бус байх, гүйцэтгэх удирдлагын хувьд сүүлийн 5 жил өргөн нэвтрүүлгийн салбарт ажиллаагүй байна

3.2.Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2016, 2017 оны  санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт /ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2 – т заасны дагуу Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бус гэж үзнэ/

3.3. Сүүлийн 5 жилийн хугацаанд энэ төрлийн ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, танилцуулга, захиалагч байгууллагын тодорхойлолт.

3.4. Зөвлөх хуулийн этгээдийн 2018-2019 онд хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан, мэдүүлгээ өгсөн ажил үйлчилгээний талаарх танилцуулга, тодорхойлолт

3.4. Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний мэргэжил, туршлага, чадавхийн талаарх мэдээлэл /Зөвлөхийн баг нь багийн ахлагч, хяналт мониторингийн менежер, програм хангамж, техник ашиглалт хариуцсан ИТА, статистик судалгааны мэргэжилтэн, хяналт мониторингийн ажилтан гэх мэт бүрэлдэхүүнтэй байх ба нийт 12 с доошгүй гишүүнтэй байна. Хүний нөөцийн жагсаалт, ажил үүргийн хуваарь, мэргэжил, туршлага, тус компанид ажилласан жил гэх мэт мэдээллийг ирүүлнэ./

3.5. Сар бүр гэрээнд заасан хугацаанд хяналт мониторингд хамрагдаж буй радио өргөн нэвтрүүлгийнүйлчилгээ эрхлэгчдийн сигналыг хүлээн авах, хөтөлбөрт нэгэн зэрэг байнгын хяналт, мониторинг хийх, эфирийн бичлэг хийх, хадгалах лрограм хангамжийн хөгжүүлэлт хийх, тайлан гаргах гэх мэт техникийн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. /Хяналт, мониторинг хийх ажлын хүрээнд эфирийн бичлэгийг 3-аас доошгүй сар хадгалах боломжтой байна/

  • Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сигналыг хүлээн авах техникийн шийдэл, нөөц шийдэл, хүчин чадал, байр талбайтай байх.

  • Цахилгааны доголдлоос хамааралгүйгээр хяналт, мониторингийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай хийх боломжтой байх, эфирийг тасралтгүй бичих, хэвийн ажиллагааг хангах нөөц станцтай байна.

  1. Мэдээллийн сангаас шаардлагатай тохиолдолд мониторинг хийх үзүүлэлт болон холбогдох бусад мэдээ, тайлан, эфирийн бичлэгийг тухайн сар, өдөр, цаг минутаар түргэн шуурхай гаргах техник, технологийн боломжийг бүрдүүлсэн байна. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Гадаадын этгээд оролцох эрхгүй.
  3. Дотоодын давуу эрх олгохгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018.06.15-наас 2018.06.29-ний 10:00-16:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны 10.00 цагаас өмнө өөрийн биеэр ирүүлнэ.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
         Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

         Сүхбаатарын гудамж-13

         Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201-0033

         Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар,

Инженер О.Туяажаргал

           Утас: 304258

2018.06.14