Home / Articles / Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн
Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн
2017-11-23
Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөн

“Харилцаа холбооны хөгжил, шуудангийн зохицуулалт 2017” зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд нийт 95 төлөөлөгчтэйгөөр  хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

Оролцогчдоос авсан санал асуулгаар зөвлөгөөний агуулгыг 22,4% нь маш сайн, 51,3% нь сайн, 24,2% нь хангалттай гэж үнэлсэн бол зохион байгуулалтыг 31,6% нь маш сайн, 51% нь сайн, 15,3% нь хангалттай гэж үнэллээ.

Зөвлөгөөний үеэр хийсэн хэлэлцүүлэг болон санал асуулгын дүнгээс дараах чиглэлээр ажиллах шаардлагатай байна гэж үзлээ.

  1. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагаа- процедурын бүтцийг дахин хянаж, ангиллын өөрчлөлтийг хийх
  2. Зам тээврийн хөгжлийн яамтай уулзалт зохион байгуулж, орон нутгийн шуудан болон ачаа тээврийн логистикийн асуудлаар хамтран ажиллах
  3. ГЕГ-тай уулзалт зохион байгуулж, хамтарсан ажлын хэсэг байгуулж холбогдох судалгааны ажлыг хийх мөн газрын шуудан болон терминалийн чиглэлээр 2018 оны төлөвлөгөөнд тусган хамтран ажиллах.
  4. U post системийн сайжруулалтыг хийхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг илүү түлхүү оролцуулах
  5. Статистик мэдээлэл авдаг маягтыг өөрчилж, онлайн болгох
  6. Хаягжилтын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлж, харилцан холболт хийх, шуудангийн ухаалаг хайрцаг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг хийх

Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөвлөгөөнөөс гарсан санал санаачлагыг ажилдаа тусгаж, хэрэгжүүлж ажиллана.