Home / Articles / Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2016-11-24

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр:  Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын хэрэгжилт, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  • Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын  хэрэгжилтийг хангуулах
  • Харилцаа холбооны сүлжээний үйлчилгээний тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах;
  • Харилцаа холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах;
  • Харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлын бодлого, зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх, санал гаргах, холбогдох журмыг боловсруулах;
  • Харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлын зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах;

Тавигдах ерөнхий шаардлага

§  Мэдээллийн технологийн  инженер, Мэдээлэл, холбооны сүлжээний инженер, Цахилгаан холбооны эсхүл утасгүй холбооны инженерийн магистраас доошгүй мэргэжилтэй

§  Мэдээлэл Холбоо Технологийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, харилцаа холбооны сүлжээ, аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх

§  Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх

§  Телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар мэдлэгтэй байх

§  Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, хуулийг дээдэлж, ёс зүйтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх

§  Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх чадвартай, туршлагатай байх

§  Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

§  Баримт бичиг боловсруулах чадвартай байх

§  Интернетийн орчинд болон компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх

§  Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг байх

§  Багаар хамтран ажиллах чадвартай байх

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

§  Хоёр хувь зураг;

§  Гурван үеийн намтар;

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны  12 дугаар сарын 8-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn