Home / Articles / ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
2017-06-07
ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Ажлын байр: Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан)

/Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Увс аймаг, Ховд аймаг, Завхан аймаг, Өвөрхангай аймаг/

Ажлын байрны үндсэн зорилт:                                                                              

  • “Харилцаа холбооны тухай хууль” болон “Радио долгионы тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”, харилцаа холбооны үйл ажиллагаатай холбогдсон хууль эрх зүйн акт, зохицуулалтын журмын хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутагт мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, тэдний хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, зохицуулах хорооноос гаргаж буй бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулах

Тавигдах шаардлага:

  • Харилцаа холбоо, эдийн засаг, эрхзүйн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр ажиллаж байсан, энэ чиглэлээр ажлын дадлага, туршлагатай байх нь давуу тал болно
  • Судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, албан хэрэг хөтлөх чадвартай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Компьютер болон дагалдах техник, тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай байх.
  • Орчин үеийн техник, технологи ашиглах чадвартай
  • Салбарын хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар зохих мэдлэгтэй
  • Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалт, ярилцлага урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй болно.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 06 дугаар сарын 22 өдөр

Материал хүлээн авах хаяг:   Хүний нөөцийн мэргэжилтэн-Б.Ундармаа

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

 

Материал хүлээн авах хэлбэр: undarmaa@crc.gov.mn цахим хаяг болон шуудангаар хүлээн авна.                                                 

Утас:                                         304258

Факс:                                          327720

Цахим хаяг:                               www.crc.gov.mn