Home / Articles / МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА...
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО,ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД
2017-06-06
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО,ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО,ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хугацаа, сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайлангийн талаар

2017.06.05

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх цаг минутыг нэр дэвшигчдэд хуваарилахдаа Сонгуулийн тухай хуулийн 82.6-д заасны дагуу хоногт гарах нэг нэр дэвшигчийн сурталчилгааг 15 минутаас хэтрэхгүй байхаар тооцно.

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны хувьд 3 нэр дэвшигч байгаа учраас  хоногт гарах сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 45 минутаас хэтрэхгүй  байх зарчмыг баримтлахыг анхаарна уу.

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн радио телевиз нь  “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын 4.4-т заасан үүргийн дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайлан мэдээг Зохицуулах хороонд цахимаар өдөр бүр хүргүүлдэг байсан бол 2017 оны сонгуулийн сурталчилгааны үеэр 7 хоногийн тайланг нэгтгэж зөвхөн цахим хэлбэрээр/ info@crc.gov.mn хаягаар цаг хугацааны хуваарь, зөвлөмжид заасан хугацаанд хүргүүлэх, сонгуулийн сурталчилгааны дараа/санал авах өдрийн дараа дүнг нэгтгэн маягтын дагуу гаргаж албан бичгээр баталгаажуулж хүргүүлнэ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны

Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих ажлын хэсгээс