Home / Articles / Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх...
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизүүдтэй уулзалт зохион байгуулах тухай
2017-05-31

2017.05.31

Тус хороо нь Сонгуулийн тухай хуулийн 82.18-д заасны дагуу радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд хяналт тавьж ажиллах учраас радио, телевизээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хэрхэн нэвтрүүлж, хяналт тавих талаар мэдээлэл, зөвлөмж өгөх уулзалтыг 2017 оны 6-р сарын 02-ны өдрийн 14:40 цагт Пума зочид буудлын шинэ хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтанд Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын холбогдох эрх бүхий албан тушаалын хүмүүс  оролцож, мэдээлэл зөвлөгөө өгнө.

Иймд та бүхэн өөрийн радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа хариуцах эрх бүхий албан тушаалын хүнээ идэвхтэй оролцуулна уу.

Харилцаа холбооны зохицуулах хорооны

Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих  ажлын хэсгээс