Home / Articles / Сүлжээний улсын VII олимпиад, сүлжээний инженерийн улсын...
Сүлжээний улсын VII олимпиад, сүлжээний инженерийн улсын III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2017-05-22
Сүлжээний улсын VII олимпиад, сүлжээний инженерийн улсын III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа Сүлжээний улсын VII олимпиад, сүлжээний инженерийн улсын III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

“Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль”, “Үндэсний Дата Төв” УТҮГ хамтран 2011 оноос эхлэн Монгол улсын сүлжээний мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдаж эхэлсэн “Сүлжээний Улсын Олимпиад”, 2015 оноос сүлжээний инженерүүдийн дунд зохион байгуулагдаж эхэлсэн “Сүлжээний инженерийн Улсын III Тэмцээн”-ийг 2017оны 4-р сарын 29-нөөс 5-р сарын 6-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Тэмцээнд оюутны ангилалд 81 оюутан, инженерийн ангилалд 42 ажилтан нийт 123 оюутан, мэргэжилтнүүд мэдлэг оюун, авьяас чадвараа сорин өрсөлдөж, 1-р шатнаас шалгарсан шилдэг 16 оюутан, 16 инженер 2017 оны 5 –р сарын 6 –ны өдөр “Мэдээлэл, холбоо технологийн сургууль” дээр 2 –р шатанд өрсөлдөж, ялагч нарыг тодрууллаа.

1-р шатанд Тэмцээнд зориулж Үндэсний дата төвөөс “DMZ” бүсэд байрлах зохиомол сервер (Olympiad.sict.edu.mn) гаргаж нийт 1680 оноотой 60 даалгаварийг (55 Тест, 15 бодлогo) гүйцэтгэсэн бөгөөд инженерийн ангилалд “Юнивишн ХХК” мэргэжилтэн Мөнхбат 790 оноо авч тэргүүн байр, оюутны ангилалд “МУИС, ХШУИС”-ийн оюутан Баянхангай 1280 оноо авч тэргүүн байрыг тус тус эзэлсэн бол,

2 –р шатанд бодлогыг цаасаар тарааж, бодлогын хариуг онооны системд оруулсан юм. Оюутан, инженерүүд 1800 оноотой ижил бодлого бодсон бөгөөд Инженер ангилалд “Юнител ХХК”-ы мэргэжилтэн Н.Мархаажий 675 оноогоор тэргүүн байр, “Юнител ХХК”-ы мэргэжилтэн Ж.Алтай 525 оноогоор удаах байр, “Юнивишн ХХК”-ы мэргэжилтэн М.Тэргэл 500 оноогоор гуравдугаар байруудад орсон бол Оюутан ангилалд “ХШУИС”-ийн оюутан З.Цолмон 350 оноогоор тэргүүн байр, “ХШУИС”-ийн оюутан М.Мөнх-Эрдэнэ 300 оноогоор удаах байр, “МХТС” –ийн оюутан Б.Булган 250 оноогоор гуравдугаар байруудыг тус тус эзэлснээс уг олимпиадын Инженерийн ангилалд “Юнител ХХК” –ы мэргэжилтэн Н.Мархажий, Оюутан ангилалд МУИСХШУИС –ийн оюутан З.Цолмон нар тэргүүн байруудыг тус тус эзэллээ.