Home / Articles / Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин дахь...
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” семинарыг 2017 оны 3-р сарын 24-ний өдөр зохион байгуулна
2017-03-23
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” семинарыг 2017 оны 3-р сарын 24-ний өдөр зохион байгуулна Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” семинарыг 2017 оны 3-р сарын 24-ний өдөр зохион байгуулна

Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт семинарыг НҮБ-ийн Хүүхдийн сан болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран холбогдох байгууллага, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулах гэж байна.

Семинарын үндсэн зорилго нь:

  1. Цахим орчин дах хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгааллын талаар холбогдох талууд нэгдсэн ойлголттой болох
  2. Энэхүү асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар олон улсын болон үндэсний хэмжээний сайн туршлагуудыг харилцан солилцож, суралцах
  3. Цахим орчин дах хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгааллыг сайжруулахад холбогдох талууд хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн зорилго, хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох.

Семинарт уригдан оролцох байгууллагууд:

  • Хөдөлмөр , Нийгмийн Хамгааллын Яам
  • Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам
  • Цагдаагийн Ерөнхий Газар   
  • Үүрэн холбоо, Контент Агрегатор  болон Интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд
  • Хүүхдийн хамгааллын асуудлаар ажилладаг ТББ-ууд
  • Олон улсын байгууллагууд: Дэлхийн Зөн, Хүүхдийг Ивээх Сан