Home / Articles / “Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг...
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
2017-02-17
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал “Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зорилгоор зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь одоо ажиллаж байгаа бүртгэл хяналтын нэгдсэн системийг хэрэглэгчдэд нийцүүлэн нэмэлт хөгжүүлэлтийг хийж, боловсронгуй болгоход оршино.

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:  

  • Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц, тоног төхөөрөмж, ажлын байр, эргэлтийн хөрөнгийн хүрэлцээтэй эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга.
  • Шуудангийн бүртгэлийн системтэй ижил төстэй ажил хийж байсан туршлагын талаарх мэдээлэл.

Тус хороо нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 02 дугаар сарын 17-наас 03 дугаар сарын 02-ний өдрийн 09:00- 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Харилцаа Холбооны Зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг УБ 14201

утас: 304258,304257

факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn

Цахим хуудас: www.crc.gov.mn