Home / Articles / Баталгаажуулалтын үнэлгээний хороо хуралдав 2014 оны 10...
Баталгаажуулалтын үнэлгээний хороо хуралдав 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
2016-11-16

Баталгаажуулалтын үнэлгээний хороо нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. ШУТИС МХТСургуулийн MSS01 загварын DVB-T2 тюнертэй тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж нь “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандарт шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгохоор шийдвэр гаргалаа.
  2. Вагнер Ази технологи ХХК-ийн PL631 загварын алсын зайн хяналтын төхөөрөмж (Caterpillar PL631) нь аюулгүй ажиллагааны EN60950-1:2006+A11:2009 Европын стандарт, цахилгаан соронзон орон, радио спектрийн EN 301 489-1V1.8.1 (2008-04), EN301 489-20V1.2.1 (2002-11), ETSI EN 301 441 V1.1.1 (2000-05) Европын стандарт шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгохоор шийдвэр гаргалаа.

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ажиллах давтамж, гаралтын чадал стандарт шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй болохыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хөндлөнгөөс нотолж тохирлын гэрчилгээ олгож байна. Тус хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг www.crc.gov.mn цахим хуудсаар зочлон авах бололцоотой.