Home / Articles / Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг шинээр...
Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг шинээр авах хүсэлт гаргагч
2016-11-08

СОНИРХОГЧИЙН РАДИО СТАНЦ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧ:

Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 13 дүгээр зүйлд “Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг“ гэх/ олгоно” гэж заасан.

1. Хууль, журам, нөхцөл шаардлагатай танилцах судлах

Хэрэв сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг авах гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, дүрэм, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаатай энд дарж танилцана уу.

Холбогдох хууль, журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

СОНИРХОГЧИЙН РАДИО СТАНЦ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ ЖУРАМ

 

Иймд сонирхогчийн радио станц ашиглан дуудлага авч, радио давтамж ашиглах эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргах бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

2. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшихээр хүсэлт гаргагч нь “Сонирхогчийн радио станц ашиглах эрхийг бичиг олгох журам”-ын дагуу доорх өргөдлийн маягтуудыг үнэн зөв, бүрэн бөглөн, уг маягтад заасан холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн хавсаргасан байна. Үүнд:

Монгол Улсын иргэн

Гадаадын иргэн

1

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл

/Хавсралт 1 маягтыг татаж авах/

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл

2

Иргэний үнэмлэхийн хуулбар

/байгууллага бол албан бичиг/

  • Паспортын хуулбар
  • Монгол Улсад түр оршин суух үнэмлэхийн хуулбар

3

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдлийн маягт

/Хавсралт 2 маягтыг татаж авах/

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдлийн маягт

/Хавсралт 2 маягтыг татаж авах/

4

Тоног төхөөрөмжийн мэдээлэл,

Антен байрлуулах төлөвлөгөө зураг.

Тоног төхөөрөмжийн мэдээлэл,

Антен байрлуулах төлөвлөгөө зураг.

5

Эрхийн бичгийн төлбөр төлсөн баримт

Эрхийн бичгийн төлбөр төлсөн баримт

6

-

Өөрийн улсаас олгосон сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн хуулбар.

3. Заавар, зөвлөгөө авах

Хэрэв материал бүрдүүлэх явцад асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтнүүдтэй дараах хаягаар холбогдох эсвэл биеэр ирж уулзан зөвлөгөө авах боломжтой.

Холбоо барих хаяг, утас, имэйл хаяг мэдээллийг эндээс үзнэ үү. 

4. Хүсэлтийг шийдвэрлэх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ Монголын радио спортын холбоонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Монголын радио спортын холбоо нь Монгол улсад шинээр сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг авах хүсэлтийг хүлээн авч, хүсэлт гаргагчаас мэргэжлийн зохих шалгалт авах, радио станцад техникийн үзлэг хийн, шалгалт авч, техникийн үзлэгийн акт үйлдэн, дүгнэлт гаргаж, хүсэлт гаргагчийн ирүүлсэн бичиг баримтын хамт ажлын 5 хоногийн дотор Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд ирүүлнэ. Энэхүү баримт бичигт үндэслэн хүсэлтийг шийдвэрлэнэ.

Монголын радио спортын холбоотой холбогдох болон үйл ажиллагаатай танилцах бол энд дарна уу.

5. Эрхийн бичиг эзэмшигч

Хүсэлт шийдвэрлэгдсэн өдрөөс та эрхийн бичиг эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон зөвшөөрлийн нөхцөл шаардлага, стандартыг хангаж, ХХЗХ-ны тогтоол, шийдвэр, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

 

СОНИРХОГЧИЙН РАДИО СТАНЦ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧГИЙН ХУГАЦААГ СУНГАХААР ХҮСЭЛТ ГАРГАГЧ:

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн хугацааг сунгах тухай өргөдлийг эрхийн бичгийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана. Хүсэлт гаргахдаа доорх хүснэгтийн дагуу материал бүрдүүлнэ.

Хүснэгт:

Монгол Улсын иргэн

Гадаадын иргэн

1

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл

/Хавсралт 1 маягтыг татаж авах/

Өргөдөлд тоног төхөөрөмж, байршилд өөрчлөлт орсон тухай тусгаж өгнө.

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл

2

Иргэний үнэмлэхийн хуулбар

/байгууллага бол албан бичиг/

  • Паспортын хуулбар
  • Монгол Улсад түр оршин суух үнэмлэхийн хуулбар

3

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдлийн маягт

/Хавсралт 2 маягтыг татаж авах/

Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдлийн маягт

/Хавсралт 2 маягтыг татаж авах/

4

Өмнө олгосон эрхийн бичгийн эх хувь

Өмнө олгосон эрхийн бичгийн эх хувь

5

Эрхийн бичгийн төлбөр төлсөн баримт

Эрхийн бичгийн төлбөр төлсөн баримт

1. Хүсэлтийг шийдвэрлэх

Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль болон "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам"-ын дагуу иж бүрдлийг шалган баталгаажуулан хүлээж авснаас хойш ХХЗХ нь эрхийн бичгийн хугацааг сунгах эсэх асуудлыг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлэнэ.