Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олон мод...
Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олон мод тарилаа
2016-10-17
Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олон мод тарилаа Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олон мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн мод тарих өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу нийгмийн хариуцлагыг дэмжиж ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны нийт ажилчид тус хорооны Радио долгион хяналтын төвийн хашаанд уламжлал ёсоор мод тарилаа. Жил бүр зохион байгуулж буй уг арга хэмжээнд тус хорооны ажилчид идэвхтэй оролцож энэ жил нийт 250 ширхэг бут сөөгийг тарьсан ба РДХТ-ийн хашаанд 3 га орчим газарт ногоон байгууламжтай болж түүнийн арчлан ургуулж байна.