Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Харилцаа холбооны зохицуулах хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2016-10-05
Харилцаа холбооны зохицуулах хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ Харилцаа холбооны зохицуулах хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага, хамт олон Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан тус хороонд мэдлэг оюун ухаан дайчлан ажиллаж байсан залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн тус хорооны ахмадуудад үйл ажиллагааныхаа тухай танилцуулга мэдээлэл хийж, мэндчилгээ дэвшүүлэв.

Уулзалтанд оролцсон Харилцаа холбооны зохицуулах Зөвлөлийн анхны дарга Л.Лантуу, Холбооны яамны сайд асан Б.Баатар, Харилцаа холбооны зохицуулах Зөвлөлийн гишүүн асан И.Норовжав, Радио долгион хяналтын станцын дарга асан Ө.Цогзолмаа нар албан хаагч, ажилтнуудад өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан,  санал сэтгэгдлээ илэрхийлж, байгууллагын дарга С.Адъяасүрэн болон байгууллагын ажиллагсдад цаашдын ажилд амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөлөө.