Home / Articles / Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
2016-09-27
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал

Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйл ажиллагааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаарын үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэсэн заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг.  Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар нэмүү өртөгт нийт 133 тусгай дугаараас доорх 16 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй, 1 тусгай дугаар үйлчилгээний үнэ тарифыг мэдэгдэх хугацаанд тухайн сүлжээний хэрэглэгчийн тариф бус шууд нэмүү өртөгт тарифаар тооцон нөхцөл шаардлагыг зөрчиж байна. Эдгээр тусгай дугаар эзэмшигчид цаашид холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлагатай бөгөөд энэ талаар албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

 

Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигчид

2016.09.20-ны байдлаар

Улаанбаатар хотод                                                                                                      

Эзэмшигч

Тусгай дугаар

Зориулалт

1

Мөнгө рейтинг ХХК

1900-1600

Санхүүгийн лавлах, зөвлөх үйлчилгээ

2

Натурхаан ХХК

1900-1717

Телевизийн шууд нэвтрүүлэгт

3

Нимонс ХХК

1900-1924

Авто мэдээлэл, лавлах үйлчилгээ

4

Монголын хөрөнгийн бирж ТӨХК

1900-2475

Мэдээлэл лавлах үйлчилгээ

5

ИКОД ХХК

1900-2888

Фм, радиогийн үйлчилгээнд зар авах

 
Орон нутагт

Эзэмшигч

Тусгай дугаар

Байршил

1

Нарны эрчим ХХК

1900-1500

Дорноговь аймаг

2

Датуком ХХК

1900-1516

Сүхбаатар аймаг

3

Говийн долгион мэдээллийн төв ТББ

1900-1519

Өмнөговь аймаг,Даланзадгад сум

4

Иргэн А.Алтанчимэг

1900-1520

Дундговь аймаг, Мандалговь сум

5

Сайхан Монгол ЭИАК НҮТББ

1900-1535

Булган аймаг, Булган сум

6

Сайн Орших шуурхай зарын сонин ХМХ

1900-1540

Дархан-Уул аймаг, Дархан сум

7

Болор тусгал ЗГБХН

1900-1551

Сэлэнгэ аймаг,Мандал сум

8

Дорнод зууч ХХК

1900-1555

Дорнод аймаг, Хэрлэн сум

9

Лха ХХК

1900-1558

Дархан-Уул аймаг,Дархан сум

10

МДЛО ХХК

1900-1585

Сэлэнгэ аймаг,Мандал сум

11

Түвдэнгийн Бор Интернэшнл

1900-1595

Өмнөговь аймаг, Даланзадгад сум

 

Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээллэж байх хугацаанд нэмүү

өртөгөөр тооцож байгаа тусгай дугаар эзэмшигчид

 

2016.09.20-ны байдлаар

Улаанбаатар хотод                                                                                                      

Эзэмшигч

Тусгай дугаар

Зориулалт

1

Эн Би Жи Кинг Монголиа ХХК

1900-1920

Зар, ая дууны мэндчилгээ хүлээн авах