Home / Articles / “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй...
“Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-нд ЭнБиСи ХХК шалгарлаа
2016-09-05
“Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-нд ЭнБиСи ХХК шалгарлаа “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-нд ЭнБиСи ХХК шалгарлаа

Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл нь Улаанбаатар хот, гэр хорооллын бүс нутагт  эцсийн хэрэглэгчид харьцангуй хямд үнэ бүхий өндөр хурдны интернетийн үйлчилгээг хүргэх зорилготой Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохицуулах хорооны 2016 оны 39 тоот тогтоолоор “Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг  тогтоолыг хэрэгжүүлэхээр тус хорооноос СШ/ӨЗӨХИ/2016/1 сонгон шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сард  зарласан.  Уг сонгон шалгаруулалтын Үнэлгээний ажлын хэсгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлтийг тус хорооны хуралдаанаар хэлэлцээд, хорооноос зарласан “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-нд ЭнБиСи ХХК-ийг шалгарсанд тооцсон. “Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 14.3, Радио долгионы тухай хуулийн 11.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4, тус хорооны Дүрмийн 1.1 заалтыг тус тус үндэслэн батлав.