Home / Articles / Шуудангийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаанд...
Шуудангийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонгон шалгаруулалтад урьж байна
2016-06-21
Шуудангийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонгон шалгаруулалтад урьж байна Шуудангийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонгон шалгаруулалтад урьж байна

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаанд “Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн баримт бичгийг боловсруулах, хүлээн авах тендерийн үнэлгээний хороо байгуулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүмүүсийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь цахим хуудасыг хэрэглэгчдэд нийцүүлэн хайлтын системийг боловсронгуй, ойлгомжтой болгох нэмэлт сайжруулалт хийхэд оршино.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай, тоног төхөөрөмж, ажлын байр, эргэлтийн хөрөнгийн хүрэлцээтэй эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга.
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл.

Тус хороо нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаварыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж байгууллагын цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 06 дугаар сарын 21ээс 06 дугаар сарын 27ы өдрийн 09:00- 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Тодруулгыг ЭЗМЗА-ны мэргэжилтэн С.Дашбалбар

Утас: 99094645

Факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn

Цахим хуудас: www.crc.gov.mn

Хаяг: Метро бизнес төв а блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-XIII

Чингэлтэй дүүрэг УБ 14201

Утас: 304258,304257