Home / Articles / “Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн...
“Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” англи хэл дээр хэвлэгдэн гарлаа
2016-06-10
“Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” англи хэл дээр хэвлэгдэн гарлаа “Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” англи хэл дээр хэвлэгдэн гарлаа

Монгол Улсад орчин цагийн Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн жилд зориулан “Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”-ийг англи хэлнээ хөрвүүлсэн хувилбарыг тус хорооноос бэлтгэн гаргалаа.

Энэхүү эмхэтгэлд салбарын үйл ажиллагаатай холбогдох нийт 15 хууль, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас баталсан салбарын бодлогын чиглэл, журам 11, Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журам, зохицуулалт болон нөхцөл шаардлага нийт 53 баримт бичиг багтсан болно.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагууд, бусад улс орны зохицуулах байгууллага зэрэг тус хороотой хамтран ажиллагч байгууллагуудад энэхүү эмхэтгэл нь чухал ач холбогдолтой ширээний номнуудын нэг болно гэдэгт итгэж байна.

Та эмхэтгэлтэй холбоотой санал, агуулгыг info@crc.gov.mn хаягаар илгээнэ үү.

Мөн Аpple store болон GooglePlay store-с СRC Publication aппликейшнийг татан авч тус хорооноос бэлтгэн гаргасан ном товхимол, сэтгүүлтэй танилцах боломжтой юм.