Home / Articles / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд байнгын хяналт, мониторинг хийх ажлынн зөвлөх үйлчилгээний зарлал
2016-05-30
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд байнгын хяналт, мониторинг хийх ажлынн зөвлөх үйлчилгээний зарлал Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд байнгын хяналт, мониторинг хийх ажлынн зөвлөх  үйлчилгээний зарлал

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд байнгын хяналт, мониторинг хийх ажил-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа 31 радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах дараах нөхцөл шаардлагын биелэлтэд байнгын хяналт, мониторинг хийх ажлыг хийж гүйцэтгэхэд оршино. Тус хороо нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тодорхой шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авч ажилладаг.

Мониторинг хийх  чиглэл:

  • Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх 31 радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт байнгын хяналт тавих зорилгоор эфирийн бичлэгийг нэгэн зэрэг, бүрэн хийж, хадгалах;
  • 1 цагт дамжуулах зар сурталчилгаа нь нөхцөл шаардлага хангасан эсэх /18 мин/;
  • 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цагт эзлэх дотоод бүтээлийн хувь хэмжээ нь нөхцөл шаардлага хангасан эсэх /50 хувиас доошгүй/;
  • 1 хоногийн хөтөлбөрийн нийт цагт эзлэх шууд болон хөтлөгчтэй нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ нь нөхцөл шаардлага хангасан эсэх /15 хувиас доошгүй/;
  • Хөтөлбөрийн бүтэц, түүнд гадаад болон дотоодын дууны эзлэх хувь хэмжээг тодорхойлох;
  • Хөтөлбөрийн бүтэц , түүнд цаг, үе үйл явдлын мэдээ, сурвалжлагын нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээг тодорхойлох г.м үзүүлэлтээр мониторинг хийх.

Хяналт, мониторингийн тайлан, зөрчлийн талаарх мэдээллийг тус хорооноос гаргасан ажлын даалгаврын дагуу өдөр, долоо хоног, сар тутмаар гаргаж тогтсон хугацаанд тус хороонд ирүүлнэ.

Тайлан мэдээ ирүүлэх хэлбэр:

  • Эфирийн өдөр бүрийн дэлгэрэнгүй протокол /06:00-00:00 цаг хүртэл/;
  • Арилжааны зар сурталчилгааны цацалтын хугацааг үндсэн эфирийн цаг тус бүрээр нь тусад нь гаргасан өдөр бүрийн  тайлан;
  • Хөтөлбөрийг гадаад болон дотоод бүтээл гэсэн үзүүлэлтээр хувааж, үндсэн эфирийн цагт эзлэх хувь хэмжээг 7 хоногоор нэгтгэн гаргасан тайлан;
  • Үүссэн гомдол маргааныг шийдвэрлэх зорилгоор Захиалагчаас тусгайлан захиалсан ФМ, радиогийн хөтөлбөрийн тодорхой агуулгатай холбоотой тодорхой цагийн бичлэг.
  • Захиалагчаас тухай бүр хүргүүлсэн бичлэгт тайлан гаргах гм.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016.05.30-2016.06.08-ны хооронд ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний 09.00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба, мэргэжилтэн Н.Тогтохсүрэн, П.Золбоо

          Утас: 304257, 304258, 18001858