Home / Articles / Телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон...
Телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон ярианы чанарт хяналт, мониторинг хийх зөвлөх үйлчилгээний зарлал
2016-05-24
Телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон ярианы чанарт хяналт, мониторинг хийх зөвлөх үйлчилгээний зарлал Телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын  телефон ярианы чанарт хяналт, мониторинг хийх зөвлөх үйлчилгээний зарлал

/Телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон ярианы чанарт хяналт, мониторинг хийх/

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ нь тус хорооны санхүүжилтээр телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон ярианы чанарт хяналт, мониторинг хийх ажлыг гүйцэтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын үндсэн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны зохицуулалтын баримт бичиг, журам, шийдвэрийн хэрэгжилт, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлын хүрээнд телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон ярианы чанарт хяналт, мониторинг хийж олон нийтэд мэдээллэх юм.

Шалгарсан зөвлөх нь телефон ярианы үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон ярианы чанарт хяналт, мониторинг хийх зориулалтын хяналтын төхөөрөмж болон холбогдох програм хангамжаар ханган хэмжилтийг хийж гүйцэтгэх бөгөөд уг хэмжилтийн үр дүн нь үйлчилгээ эрхлэгчдийн улс хоорондын телефон ярианы чанарын гүйцэтгэлийг илэрхийлнэ.

Сонирхсон этгээд энэхүү үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичиг (байгууллагын танилцуулга, ижил төстэй ажлын туршлага, ажиллах хүчний чадавх зэрэг)-ийг бүрдүүлж, ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл ажлын өдөр, ажлын цагуудад авч болох бөгөөд мэдүүлгээ 2016 оны 05 дугаар сарын 31-ны 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: (976-11) 304257, 304258, 18001858 Факс: (976-11) 327720

          И-мэйл: regulation@crc.gov.mn

          Вэб хаяг: www.crc.gov.mn

REQUEST FOR EXPRESSION OF INTEREST

INTERNATIONAL VOICE CALL PERFORMANCE MEASUREMENT PROJECT

The Communications Regulatory Commission /CRC/ of Mongolia intends to contract with a third party monitoring and measurement company for consultant service to measure the performance of international voice call under our own funding and now invites the eligible consultants to indicate their interest in providing the service.

The main objective of this assignment is to measure both of fixed and mobile international voice call performance in Mongolia to better understand end users’ experience of quality of licensed service and publish the report for public information.

The contractor shall supply the testing device/software and the measurement results, will be used as quality performance indicator of voice operators.

Interested consultants must provide documents that prove’ show the competence to perform the services (brochures, description of similar assignments, experience in similar conditions, availability of appropriate skill among staff, etc.)

Interested consultants may obtain further information at the address below during office hours from 8.30AM to 5.30PM, until by May 27, 2016.

Expressions of interest must be delivered to address below by 16:00 May 30, 2016.

Communications regulatory commission office of Mongolia

Metro business center, 5th floor room 503

Sukhbaatar street-13, Sukhbaatar District

Ulaanbaatar 14201, Mongolia

Tel: (976-11) 33-30-09, 30-42-57

Fax: (976-11) 32-77-20

Email: regulation@crc.gov.mn

Website: http://www.crc.gov.mn