Home / Articles / ICT-EXPO-2016
ICT-EXPO-2016
2016-05-05
ICT-EXPO-2016 ICT-EXPO-2016
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэн уламжлал ёсоор 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.  Дэлгэрэнгүй ... Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр"-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016.05.18-22ны өдрүүдэд Мишээл Экспо төвийн Б корпус үзэсгэлэнгийн танхимд "ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" уриан дор "ICT-EXPO 2016" үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  "ICT-EXPO 2016" үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар үг хэлэн цан цохиж албан ёсоор нээлээ. Тус үзэсгэлэнг Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар болог Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж мэдээлэл технологийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн ихэнх байгууллага амжилттай оролцож байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь уг үзэсгэлэнгээр тус хорооноос эрхлэн гаргадаг Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээ сэтгүүлийн 2016 оны 1 дүгээр улирлын дугаар, 2015 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, санхүүгийн тайлан багтсан “Жилийн тайлан 2015” ном, харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхийнхээ хүрээнд явуулдаг үйл ажиллагааны талаарх гарын авлагуудыг үзэсгэлэнд оролцогчдод өгөн, санал хүсэлтийг авч зөвлөгөө өгч оролцлоо. Мөн Радио долгион хэмжилтийн төхөөрөмж, дуу түвшин хэмжигч төхөөрөмж, радио долгион хяналтын явуулын станцыг танилцуулж хэрхэн хэмжилт хийдэг талаар мэдээлэл өглөө. Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе.