Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2016-03-30
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангуулах, өргөн нэвтрүүлгийн хууль, эрхзүйн зохицуулалтын орчинг сайжруулах зорилгоор “УБ хот, орон нутгийн үзэгчдийн телевиз үзэлт болон өргөн нэвтрүүлгийн өнөөгийн байдалд өгч буй олон нийтийн үнэлэмжийг тодорхойлох судалгаа хийх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Харилцаа холбооны зохицуулах хороо  нь Монгол Улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2010 оны  276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагыг Зохицуулах хорооны 2011 оны 7-р тогтоолоор батлан гаргаж хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Иймд дээрх чиглэлээр үзэгч, олон нийтийн дунд судалгаа хийснээр өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хүргэж байгаа нэвтрүүлгийн талаарх олон нийтийн үнэлэмж, телевиз үзэгчдийн сонирхол, хэрэгцээ шаардлага болон, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтанд шаардлагатай судалгаа болох юм.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
    1. Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай, судалгааны чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан эсэх
    2. Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
    3. Судалгаа хийх аргачлалыг товч танилцуулах
    4. Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, жагсаалт
    5. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 03 дугаар 31-с 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хүртэлх хугацаанд   09:00 - 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 04 дүгээр сарын 12-ний 10.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: 304257, 304258, 18001858,          Вэб хаяг: www.crc.gov.mn