Home / Articles / Орон нутагт телевизийн олон суваг дамжуулах утасгүй...
Орон нутагт телевизийн олон суваг дамжуулах утасгүй КАТВ-д ашиглах радио давтамж, радио давтамжийн зурваст өөрчлөлт орлоо
2016-02-05

Орон нутагт телевизийн олон суваг дамжуулах утасгүй КАТВ-д ашиглах радио давтамж, радио давтамжийн зурваст өөрчлөлт орж байна. Хэрэв таны гэрээт утасгүй КАТВ-ийн үйлчилгээ эрхлэгч компани нь радио давтамж өөрчлөгдөх шийдвэрт хамрагдсан бол таны телевизийн хүлээн авагч төхөөрөмж солигдох шаардлагатай болох юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) “Дэлхий нийтэд дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем”-ийг нэвтрүүлэх шийдвэрүүд, Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгүүдийг тус тус үндэслэн телевизийн олон суваг дамжуулах утасгүй КАТВ-д ашиглагдаж буй радио давтамж, радио давтамжийн зурвасуудад ОУЦХБ-аас баталсан стандарт, зөвлөмж болон олон улсын чиг хандлагыг даган өөрчлөлт орж байна.

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлсэнээр Монголчууд бид бодит өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг гар утас, таблет, зөөврийн компьютер дээр хүлээн авч дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэх боломжтой болно.

Дээрх тогтоол, шийдвэрүүдтэй холбогдуулан орон нутагт телевизийн олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээнд ашиглаж байсан 2300 МГц, 2600 МГц, 2800 МГц-ийн радио давтамжийг ОУЦХБ-аас баталсан стандарт телевизийн өргөн нэвтрүүлгийн зурвас болох 600 МГц-ийн зурваст даруй шилжүүлэх зохицуулалтын ажил хийгдэж байна. Энэхүү радио давтамжийн 600 МГц-ийн зурвас нь хэрэглэгчид тоон телевизийн DVB-T2 стандартын өндөр чанартай дохио хүлээн авах боломжийг олгодог өндөр ач холбогдолтой юм.

Дараах аймгуудад утасгүй КАТВ-ийн радио давтамж, радио давтамжийн зурвасыг өөрчлөх, шилжүүлэх шийдвэр гарсан болно. Үүнд:

Аймаг, сумдын нэрс Орон нутагт үйлчилгээ эрхлэгчид
1 Архангай Эм Эм Ди Эс ХХК
2 Баян-Өлгий И. Жанболат
О. Малик
ЖСММ ХХК
3 Баянхонгор Цагаан далай кабель сервис ХХК
4 Булган Мэдээлэл КаТВ ХХК
Сансар тур ХХК
5 Говь-Алтай Зэрэглээт алтай ХХК
Хүмүүн урсгал нийгэмд үйлчилдэг ТББ
6 Говьсүмбэр Тоцмо ХХК
7 Дархан-Уул Лха хөх тэнгэр ХХК
Мөнх саран чулуу ХХК
8 Дорноговь Нарны эрчим ХХК
Лха ХХК
Халиун кабель ХХК
9 Дорнод Цацраг трейд ХХК
10 Дундговь Цоглог ертөнц ХХК
11 Орхон Агаарын суваг ХХК
Дархан ширхэнцэг ЗГБХН
12 Өвөрхангай Эм Эм Ди Эс ХХК
Гал саятан ХХК
13 Өмнөговь Сансар кабель ХХК
14 Сэлэнгэ Гүн нарийн ХХК
Мандал ширхэнцэг ЗГБХН
Мөргүн ХХК
15 Төв Би Ти Жи ХХК
Наран эрдэнэ уул ХХК
16 Увс Дөрвөн шарга ХХК
17 Ховд Хаан Алтай Ховд ХХК
18 Хөвсгөл Модны гүнж ХХК
Лха ХХК
19 Хэнтий Санбүрд ХХК
Бэнхоз ХХК
20 Налайх Болор утас ХХК
21 Багануур Монсателлайт ХХК
22 Улаанбаатар Супервижн нэтворк ХХК
Хийморь КАТВ ХХК
Талст эрчим ХХК

Хэрэглэгч та утасгүй КАТВ-ийн үйлчилгээг дээрхи аж ахуйн нэгжийн аль нэгээс авдаг бол таны хүлээн авагч төхөөрөмж солигдох юм. Иймээс танай КАТВ үйлчилгээ эрхлэгч таны ашиглаж буй хэрэглэгчийн төхөөрөмжийг солих, тохируулах ажил хийх шаардлагатай тул дэлхийн хөгжилийн чиг хандлага, технологийн дэвшлийг ойлгон дэмжиж гэрээт KАТВ-ийн үйлчилгээ эрхлэгч компанитайгаа хамтран ажиллана уу.